Энэ бага ястануудыг  яагаад ингэж ад үзээд байдгыг ойлгохгүй юм. Тэд нар ч гэсэн хүн ш дээ. Би сургуулиа төгсчөөд мэргэжлээрээ ажилд орсон юмаа. Ажилд орсон эхний өдрөөс л манай ажлын нээх нүд хөмсөг болсон  залуу байнга туслаад л зааж өгдөг байсан.  Хөөрхөн ааштай, нээх гоё нүдтэй  болохоор нь анх гоё ах вэ гэж харж байгаад нэг л мэдэхэд дотноссон. Одоо ч үерхэж байгаа.  Одоо жил  нэг сар үерхээд байна.  Бид хоёр сүүлийн үед хамт амьдрах талаар ярих болсон. Аав ээж  хоёр бид 2ын бие биедээ сайныг мэдсээр байж боль, бага ястан хүн биш, казакууд харгис, чи ёс жаягыг нь  барахгүй,  тусдаа гаргахгүй  гээд байх юм.  

Үнэхээр казакууд  тийм харгис юм уу?  хэрвээ гэрлээд хамт амьдарвал тэр Баян-Өлгийд нь биш,  хотод  2уулаа л амьдарна ш дээ.  Ер нь казак хүнтэй хамт байхдаа  юун дээр анхаарах ёстой вэ?