Өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн нэг сарын хугацаанд харьцангуй тогтвортой байлаа гэж холбогдох байгууллага нь мэдэгдлээ. Энэ оны зургаадугаар сарын 14-ны байдлаар хонины ястай 1 кг мах дунджаар 7430 төгрөг, үхрийн ястай 1 кг мах дунджаар 8445 төгрөг байгаа аж.

Сүүлийн арав хоногийн ажиглалтаар  үхрийн мах “Макс” хүнсний сүлжээ дэлгүүрт 7530 төгрөгөөр зарагдаж байсан нь хамгийн хамд байлаа. Харин “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван Эрдэнэ” хүнсий захуудад 1 кг нь 9000 төгрөгөөр зарагдаж байсан нь хамгийн үнэтэй нь байв.

Мөн хонины мах 1 кг нь 6770-8800 төгрөгийн хооронд зарагдаж байна. Харин гурилын үнийн хувьд “Алтан тариа” савласан 1 кг нь 1100-1500 төгрөгт хүрсэн бол бусад төрөл нь тогтвортой байлаа. Төмсний үнэ энэ сарын эхний хагасын байдлаар 1.1 хувь буюу 15 төгрөгөөр буурчээ.

Э.Гүнтөмөр