Одоо 27 настай Маурико Галди гэх залуу бага байхаасаа л охидуудтай нийлдэг байсан бөгөөд тэрээр Барби хүүхэлдэйний найз залуу Кен хүүхэлдэйгээр тоглодог нэгэн байжээ. 

Харин одоо тэрээр тоглодог хүүхэлдэйтэйгээ адил залуу болжээ. Галди найман удаа гоо сайхны мэс засал хийлгэсний эцэст ийм төрхтэй болсон байна. 

Галди 17 настай киноны жүжигчин болох эхлэлээ тавьсан ч удалгүй энэ мөрөөдлөө орхижээ. Учир нь түүний кино од болохооргүй царай зүстэй гэж үзэгчдийн зүгээс шүүмжилсэн нь мөрөөдлөө орхиход хүргэжээ. Энэ бүхний дараа хамрын мэс заслаас өөрийгөө өөрчилж эхэлжээ. Үнэндээ тэрээр анх Кен хүүхэлдэйтэй адил болохыг хүсээгүй бөгөөд анхнаасаа ч ийм зорилгоор найман удаа гоо сайхны мэс засалд ороогүй гэдгээ хэлсэн байна. 

"Би үнэндээ Бразил амьд хүүхэлдэй болохыг хүсээгүй энэ бол хэвлэлийнхэн надад өгсөн хоч" гэж тэрээр ярьжээ.