Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн "Увс нуур гал"-ын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болох юм байна. Энэхүү сорилго барилдаанд Мон­гол Улсын отгон аварга С.Мөнх­бат, Монгол Ул­сын арслан Б.Ганбат, Улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг,  цэргийн цолтой  бөхчүүд наадмын бэлтгэлээ өндөрлүүлж сорилго барилдаанаа хийхээр болжээ.

   Энэ үеэр Бөхийн "Увс нуур гал"-ын тэргүүлэгч гишүүдийн уулзалт зохион байгуулагдаж бөхийн галын үйл ажиллагаа болон баяр наадам, Увс аймгийн 90-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, үйл ажиллагааны талаар хэлэлцэх ажээ. Ингээд бөхийн галын үе үеийн удирдлага, гишүүд та бүхнийг наадмын сорилго барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.