Перу улсын Урубамба хотоос 20 минут орчим машинаар явж хүрэх нэгэн газар тун сонирхолтой зочид буудал үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. 

Skylodge Adventure Suites нэртэй зочид буудлыг адал явдал эрэлхийлэгч нар л хүснэ. Далайн түвшинээс  120 метр өндөрт байрлах уг зочид буудал нь хадан хавцалаас зүүгдсэн гурван хэсэг бүхээгээс бүрдэх аж. Зочид буудлын хувьд нэг удаад ердөө найман зочинд л үйлчлэх хүчин чадалтай. Тиймээс зочид нь тус газар ирэхээс бараг сар гаруй хугацааны өмнө захиалгаа өгөх учиртай.