Эрик Мартинез гэх хүүхэн шүдний эмнэлэг орж, шүдээ эмчлүүлэхийг хүсэхэд эмчилгээний зардал нь 9000 доллар болно хэмээн эмч хэлжээ.

Энэ үнийн дүн хэтэрхий үнэтэй байгаа талаар тэрээр өөрийн фэйсбүүкдээ бичсэн байна. Харин үүнийг Марио Алберто гэх уншсан даруйдаа түүнд хямд үнийн санал буюу 1500 долароор бүх үйлчилгээг үзүүлэхээс гадна багаж хэрэгсэлээ аваачин гэрт нь эмчилнэ гэжээ. 

Харин хямд үнэ сонссон бүсгүй түүнийг сувилагч гэх бүсгүйн хамт гэртээ авчирчээ. Бараг цаг гаруй хийсэн эмчилгээний үр дүнд эмэгтэйн эрүүл таван шүдийг нь авчихсан гэнэ. Энэ бүх хэргийн дараа уг эмэгтэй цагдаагийн газар гомдол мэдүүлэхэд нөгөөх сайн санаат эмч нь шүдний эмч биш болохыг тогтоосон байна.