Тэнгэр хураа харамлаж, тэнд айлын хүү ёр зөгнөсөн наадмын нээлт
2015/07/13
Тэнгэр хураа харамлаж, тэнд айлын хүү ёр зөгнөсөн наадмын нээлт Тэнгэр амьтай гэдэгт би итгэдэг. Энэ итгэл арван жилийн 5-р ангийн сурагч байхад минь нэгэн дурсамжаас үүдэлтэй сэтгэл, сүсэгт минь бат сууж билээ. Хичээлийн зуны амралтаараа хотод эмээ ээжийндээ гурван сарыг өнгөрүүлдэг байв. Нэг өдөр дүүтэйгээ хоёул хашаандаа тоглож байхдаа би тэнгэр луу нулимж, дунд хуруугаа гозойлгочихлоо. Тухайн үедээ чухам юунаас болоод тийн үйлдэл гаргаснаа одоо санадаггүй юм. Тэгсэн төд удалгүй бөөн хар үүл хуралдаж, надруу ихээр уурсаж буй мэт мэдрэмж төрөөд дотор чичирлээ. Бөөгнөрсөн хар үүл гарч ирэх даруйд байшин руугаа гүйж оруутаа эмээдээ өөрийн болчимгүй үйлдлийг нэгд нэгэнгүй тоочсонд буурай минь намайг тэнгэрээс уучлалт гуйхаас нааш хоол өгөхгүй хэмээн зэмлэсэнсэн.
Ширүүн, түр зуурын хүчтэй бороонд норохыг ч эс өрөвдөн эмээ намайг гэрийн довжоон дээр өвдөглүүлж, би гэдэг учрыг эс ухан тэнгэрийн зүг алга хавсран залбирсан юм. Тэр цагаас хойш Тэнгэрийг би амьтай гэдэгт итгэдэг болсон. Хүүхэд насны дурсамжаас улбаатай энэ ул мөр эргэлзээгүй үнэн гэдэгт өнөөдөр улам ч итгэв. Мөнх хөх тэнгэр харамсан гашуудаж байна.
Хэт их сэтгэлийн гачландаа самсаа нь шархирах хэдий ч нулимс үл асгарна. Жил жилийн наадмаар Тэнгэр эцэг хураа хайрлан, газар эхийг зөөллөн аргадах шиг болдог. Тэгж байж сая тэнгэр, газрын савслага дунд Монгол түмний минь цэнгэлийн их манлай эрийн гурван наадам эхэлж, хүлэг морьдын хөлсний нь үнэр хүүхдийнхээ гийнгоотой эн зэрэгцэн, сэц мэргэн харваачдын тавьсан сумны исгэрээ, хүчит бөхчүүдийн дэвээ шавааны нь эр бяр бороон түрүүнд сэвсэлзэх салхины эрчимд хамарт шүргэж, чихэнд сонстох шиг. Яагаад ч юм бэ наадмыг бороо, хур үгүйгээр нэг ч удаа төсөөлж байсангүй. Өдий гуч хүртлээ үзсэн бүх л наадам хуртай, нартай, найрагтай эхэлдэг байжээ. Гэтэл юунд Тэнгэр өнөө жил хураа харамлав? Юунд газар дэлхий эс дэлгэнэнэ вэ? Наадмын тухай Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч Нацагийн Жанцанноров гуайн хэлсэн үг бий. “Үндэсний Их Баяр Наадам бол монгол хүнд жилд нэг л удаа тусгаар тогтносон, туурга тусгаар улсын үндэстэн гэдэгт нь хийж байгаа вакцин юм.” гэж яг жилийн өмнө өдийд цэнхэр дэлгэцийн хоймроос хэлж суусан цаг саяхан. Монгол гэдэг үндэстний генийн кодыг сэргээж буй дархлаа нь наадам юм гэдгийг түүний хэлсэн санаа тодруулж буй биз. Дархлаа гэж удамшлын харь мэдээллийн эсрэг бие мах бодийн дотоод дахь тэнцвэрийг хадгалахад чиглэсэн нийлмэл үйлдлийн нэр байдаг. Үүнийг аливаа үндэстэн, ард түмний угсаа гарвал руу хөрвүүлэн ойлговоос цусыг нь бузартуулах гэсэн харь үндэстнээс өөрөө өөрийгөө хамгаалахын тулд оюун санаа, өв соёл, зан заншил, уламжлалаа хамгаалж, төр ёсоо ариун байлгахын төлөөх үйлдлийн нэр байх болов уу хэмээн сэтгэнэ. Төр дархлаагаа сэргээж дархан хил, ард олныхоо оюун сэтгэлгээний хилийг хамгаалахын тулд хонин жилд ямар жимээр алхах нь вэ гэсэн өтгөсийн хүлээлтэд Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ хариулт болдог учиртай. Ганц өвгөд өтгөсийн гэлтгүй ирээдүй хойчсын түүгээр үл барам дэлхийн олон улс орнуудын гео улс төр, гео эдийн засгийн харааг бэлчээх бэлчээр нь ч болж буй. Бэлчээрийн гарц, шим тэжээл ямар байхаас хамааран гадныхан бидэнтэй мөр түшилцих. Бид өөрсдөө харилцаа учраас бусадтай харилцаа үүсгэж байна. Тиймээс өөрсдийгөө таних нь илүу чухаг болжээ гэдгийг наадмын нээлтийн өдөр тунгаан суулаа. Тогтсон дүрмээр Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж үг хэллээ. Нээлтэнд зориулан сийлсэн түүний өчилд сэжиг төрсөнийг нуух юун. Улс Монголд минь бие нь төрсөн ч сэтгэлээ хааш одуулсан нь “төрийн тэргүүн” хэмээх зөвт бус алдраар биеэ чимсэн эрхмийн амаараа тунхагласан үг нэг бүрээс доромж, ёрын зөн болж уншигдаад дотор харанхуйлан тэсгэл алдрав. Чигч бус явдал дор Монгол гэрийн тооно савсаж, хоймор эзгүйрч, тулган дахь галын хөх дөл илчгүй боллоо. Тэнгэр Монгол түмнээс нүүрээ буруулав уу?, эсвэл элбэрэлгүй мунхаг хөвгүүний балгаар буян заяаг минь ивээж буй тэнгэрээс бид нүүрээ буруулчихав уу? Төрөөс дээр өөрийгөө хэмээн сэтгэх нь өчүүхэн хүмүүний ухааны царааг таниулах ажээ. Гэтэл эртний сургаалд “Өчүүхэн хүмүүн эд ашигт итгэмжилмүй” хэмээн онож таньсан нь бий. Эд ашгийг амталсан ам зөөлнөөс зөөлөн байдгийн үлгэрийг наадмын нээлт дээр үг хэлсэн ерөнхийлөгчийн мэндчилгээ илтгэв. Туурга тусгаар улс түмний баяр цэнгэлийг улсынх нь хоймориос “дэлхийн наадам” болгон зарлалаа. Хэдийгээр дэлхий ертөнц даяаршиж, даяаршлын “парад”-д хөгжил буурай орнууд дагаж алхахаас өөр гарц үгүй гэх боловч дэлхийн газрын зураг дээр 200 гаруй улс тэмдэглээстэй байгаа нь дангаарших хэрэгцээ тэдний өмнө байна гэдгийг харуулж байгаа хэрэг биш гэж үү. Харамсалтай гэмээр ч санамсаргүй бус тохиолдлоор Монгол гэрийн эцэг хэмээн хүндлэгддэг ерөнхийлөгч нь дангааршин гайхагдаж байсан Монгол наадмыг дэлхийн наадам гээд нийтийн өмчөөр тодрууллаа. Энэхүү тунхагаа зарласан өдрийг төгс цаг гэж өргөмжилсөн юм. Чингэхдээ Монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадарч байсныг онцгойлон шагших нь алах агуур мэт чихэнд чимэггүй сонстож, сэтгэлд итгэмж төрсөнгүй. Төгс хэмээгч нь бүрэн дүүрэн болохын утгыг агуулна. Чухам ямар үйлд бэлтгэгдэж төгс цаг гэж итгэл дүүрэн хэлээд байна вэ? Тэртээх нэгэн зууны түүхэнд Монголын төр засаг мандах уу, мөхөх үү гэдэг ээдрээтэй түүхийг туулсан. Зуун жилийн өмнө манжийн засаг захиргаанаас “Шинэ засгийн бодлого” гэгчийг хэрэгжүүлж, Монголчуудыг хятадын нэг муж мэтээр үзэх болсон билээ. Түүхчдийн тэмдэглэхээр манжид хятад хүний нөлөө ихэд буй болж хятадуудыг дэмжих хандлага илтэд нэмэгдэх болсонтой холбоотой хэмээн дүгнэдэг. Шинэ засгийн бодлогын үрээр ар Монголын нутагт хятад тариачид олноор суурьшиж, газрын маргаан дэгдээн, дээд тушаал, хэргэмд хятад хүмүүс томилогдож байжээ. Тэгвэл зуун жилийн дараах Монгол улсын нөхцөл байдлыг шинжье.
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ялалт байгуулж “Шинэчлэлийн Засгийн газар”-ыг байгуулав. 2013 онд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Тус айлчлалаар хятадын гадаад хэргийн яам “Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Монголын ард түмэн өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх байр суурийг хятадын тал дахин илэрхийлж байна” гэсэн байдаг юм. Ингээд 2014 оны 06-р сард газрын хуулийн төслийн маргаан дэгдэж, гадаадын иргэнд Монгол улсын газар нутгаас 100 хүртэл жилээр ашиглуулах эрхийг хэлэлцэж байсныг мартаагүй ээ. Удсангүй мөн оныхоо намар БНХАУ-ын дарга Си Зинь Пин Монгол төрийн сүр хишиг болсон УИХ-ын танхимын хоймор хэсгээс үүдэн хэсэгт суух төрийн түшээдэд хандан “Миний нутаг” шүлгийг уншсаныг ч мартаагүй. Гурван он дараалсан цагийн хэлхээг ерөнхийлөгч дурсаж, төгс цаг хэмээн тодотгосон бол яах вэ? Хөл бөмбөгийн талбайн хэлбэрээр засч янзалсан зүлгэн дээгүүр Их Эзэн Богд Чингис хаан мориноосоо бууж, төмөр тельшик дээр зогссоор гарч ирлээ. Их хааныг тойрон бамбайгаа дээш харуулан цэрэг эрс шагшралдан байр эзлэв. Үзтэл хэлбэр дүрс нь Монгол гэрийн тооно, дээвэр хэсгийг дүрсэлсэн мэт. Чингис хаан гэрийнхээ тооноор гарч зогсоод бусдын амрыг мэдэж, сургаал хэлэх нь урьд цагт Монголын ёсонд байгаагүй “даяаршсан” найруулга болжээ. Ерөнхийлөгчийн Олон нийтийн асуудал эрхэлсэн зөвлөх нь Хөл бөмбөгийн холбоог даргалдаг гэдгээ зүлэг ногоон дэвжээгээр минь төлөөлүүлж харуулсан хэрэг биз. Чингээд Чингисийн үеэс бүтэн найман зууныг алгасаж социалист нийгмийн бүтээн байгуулалтыг илтгэх нийгмийн уур амьсгал руу хөтөлбөр шилжсэн юм. Зургаан талт саравчтай малгай өмсөж, улбар шар, цэнхэр туг намируулсан охид залуус хөл дээрээ хөнгөн гүйж, тугтай бүжиг бүжив. 1987 онд хийгдсэн “Сүүлчийн эзэн хаан” гэх хятадын уран сайхныг киног уншигчид андахгүй болов уу. Тухайн киноны 202 дахь минутан дээр хаант засгийг түлхэн унагаасан хятадын ард түмний хүү Маогийн алдрыг магтан дуулсан тугтай бүжгийн хэсэг гарна. Басхүү 1998 онд хийгдсэн “Улаан хийл” холливүүдийн кинон дээр ч Маогийн хувьсгалын гавьяаг шагшин хөөргөж, хувьсгалын улаан тугтай бүжих хэсэг гардаг юм. Яг тэр бүжгийн дэглэлт Монгол наадмын зүлэг ногоон дэвжээнээ тавигдлаа. Зүрх шимширч, өр зүсэгдэх шиг уй гашууг тэгэхэд би амсах шиг болсон юм. Хорвоо дээр хайртай хүнээсээ хагацах, хайртай хүнтэйгээ хамт байж чадахгүйн хоёр л хэцүү гаслан байдаг юм гэнэлээ. Харин надад түүнээс ч хэцүү гаслан энэ байв. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Ажилч, хичээнгүй иргэдийн цаг наргүй хөдөрмөрийн үр шимээр улс монгол маань улам улмаар урагшлан дэвжиж байна.” гэж наадмын мэндчилгээндээ дурдсан нь санамсаргүй унагасан санаа биш байжээ. Үндэснийхээ бүхнийг дээдлэн хүндэлж, гадны зочид төлөөлөгчдөд гайхуулах ганц өдрөө “I LOVE YOU” гэх харь бичгийг наадмын дэвжээнээ Монгол цустай үндэстний төлөөллөөр нь биечлэн хадууллаа. Үргэлжлээд солонгосын уламжлалт бөмбөрийн чимээгээр Төв цэнгэлдэхийг бүччихэв. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын арга хэмжээг Есөнмөнх гэх хоолны бизнес эрхлэгч продюсерлэж, БНСУ-аас залсан зөвлөх ажилласаны гол шигтгээ энд гарч иржээ. Дэлхийд ганц гэж гайхагдсан эрийн гурван наадам минь хэнийх нь танигдахаа болтлоо зүсээ хувилгаж “эрлийзжихийг” үзсэн цөвүүн цаг хэдэн үеийг минь залгих вэ? Мандах төрийн сайд түшмэдийн үйлдэл ийм байдаггүй, эсрэгээрээ муудах улсын эзэн түшмэдийн ашигт амташсан үйлдэхүйн балаг үндэстний минь хийморийг чөтгөрт худалдсантай тэнцэх шахуу болчихжээ. Улс гэр минь амгалан оршихуйн билиг ерөөл маныг гийх цаг айсуй гэдэгт итгэнэ. Тэнгэр амьтай гэдгийг наадмын өдрүүдэд би бүр лав мэдэрлээ, сүсэглэлээ. Төрийн минь сүлд өршөөж, тэнгэр ивээх болтугай.
Сэтгүүлч Э.Дөлгөөн
Зочин · 2015/07/16
bukhl yum suljeend orj dee khuurkhii
Зочин · 2015/07/15
Saihan naadav uu mongolchuudaa. Bi bas harin ene I LOVE YOU gej bichseniig ih gaihsan ymar utgaar ingej hiisenum boloo gej bodson shu uug ni mongoloor yadaj bichsen bol gej l bodson shuu
******бар · 2015/07/15
энэ жилийн наадмын нээлт тийм ****** болсон гэж хэлж чадахгүй. Мэдээж өө сэв байсан нь үнэн. Олон далбаа барьсан залуус гэхчлэн соц үеийг санагдуулж л байна лээ. Олон бөмбөр ч солонгос маягтай болсон нь үнэн. Гэхдээ Монголчууд маань бөмбөрөөр харин ч их тоголдог билэг тэмдэгээ болгодог байсан биз дээ. Харин ч эмх цэгцтэйь үзэх харах юмтай сайхан наадам болсон шүү. Сүүлийн өдрүүдэд сэрүүхэн салхитай шороо тоосгүй сайхан л болж өнгөрсөн. Наадам хаасны дараа л бороо орсон. Тэнгэр ивээлээ л гэж бодсон шүү. Алдаа байсан бол дараа жил засчихна л биз. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Битгий ****** юм зөгнө дүү минь.
******бар · 2015/07/15
энэ жилийн наадмын нээлт тийм ****** болсон гэж хэлж чадахгүй. Мэдээж өө сэв байсан нь үнэн. Олон далбаа барьсан залуус гэхчлэн соц үеийг санагдуулж л байна лээ. Олон бөмбөр ч солонгос маягтай болсон нь үнэн. Гэхдээ Монголчууд маань бөмбөрөөр харин ч их тоголдог билэг тэмдэгээ болгодог байсан биз дээ. Харин ч эмх цэгцтэйь үзэх харах юмтай сайхан наадам болсон шүү. Сүүлийн өдрүүдэд сэрүүхэн салхитай шороо тоосгүй сайхан л болж өнгөрсөн. Наадам хаасны дараа л бороо орсон. Тэнгэр ивээлээ л гэж бодсон шүү. Алдаа байсан бол дараа жил засчихна л биз. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Битгий ****** юм зөгнө дүү минь.
******бар · 2015/07/15
энэ жилийн наадмын нээлт тийм ****** болсон гэж хэлж чадахгүй. Мэдээж өө сэв байсан нь үнэн. Олон далбаа барьсан залуус гэхчлэн соц үеийг санагдуулж л байна лээ. Олон бөмбөр ч солонгос маягтай болсон нь үнэн. Гэхдээ Монголчууд маань бөмбөрөөр харин ч их тоголдог билэг тэмдэгээ болгодог байсан биз дээ. Харин ч эмх цэгцтэйь үзэх харах юмтай сайхан наадам болсон шүү. Сүүлийн өдрүүдэд сэрүүхэн салхитай шороо тоосгүй сайхан л болж өнгөрсөн. Наадам хаасны дараа л бороо орсон. Тэнгэр ивээлээ л гэж бодсон шүү. Алдаа байсан бол дараа жил засчихна л биз. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Битгий ****** юм зөгнө дүү минь.
Зочин · 2015/07/15
ynen
Зочин · 2015/07/15
gaduur ni baigaa hudaldaachid ih uruvdmuur ter haviig byheld ni tohijuulah heregtei bainaa
Зочин · 2015/07/14
Гоё болсоон,гоё болсоон,********** мөртлөө мэдэмхий шизонууд их байхиймдаа.
Зочин · 2015/07/14
За даа энэ бол энэ жилийн наадмын эхлэлийг хийсэн болж мөнгө цохих гээд амжаагүй хүний атаархал, хорсолын үг байгаа нь илт харагдаж байна даа. ЮМ хоёр талтай нөгөө талаас нь өөлөөд байвал юм юмыг сэтгээд гаргаад шар хадны өвчтөн шиг юм яриад байвал ярина л даа. Гэхдээ энэ жилийнхээ төсийн хэмжээнд боломжийн хэрээр хийсэн гэж бодож байгаа. Төрийн далбаагаарөө фон хийх бол орос, хятад аль аль хөршийн маань хэрэглэж байсан л амьд фонш дээ. Харин энэ бичсэн хүн маань хамгийн сүүлд хойтон би хийнэ гэдгээ л ойлгуулах шиг болжээ кккк. Ийм атаа чөтөөл монголчуудыг ураг****** биш араг****** татаад байгаа юм даа. Тэгээд дээрээс ёстой тэнгэр бурхан буруу зөвийн ялгаад гэсгээгээд өгнө дөө кккк
Зочин · 2015/07/14
rerer
Зочин · 2015/07/14
rerer
Зочин · 2015/07/14
үнэн
Батхүү · 2015/07/14
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
Зочин · 2015/07/13
uuruu harin yu erluud bgaa mal ve!
Зочин · 2015/07/13
ene bidnii mongolchyyd evtei baix xeregtei gexdee sanaa ni vnen bna bodox l xeregtei
\
Зочин · 2015/07/13
Үнэн л юм бичжээ.Чимээгүй л байгаа болохоос өө эрвэл олон далд санаанууд байсан
Зочин · 2015/07/13
ymar ydargatai nurshuu ym bichdin be? gol utga sanaga ch gargaj chdkui
Зочинddd · 2015/07/13
Cham shig mal yun ih yum bodoj soliorch baidag bainaa.Delhiin toloo sanaa zovloo genuu eleg eleg.Icheech emee
Зочин · 2015/07/13
Энэ нийтлэлчээр бодоход монгол охид хөвгүүдийн ухамсар шалан дээр ойчжээ. За хэзээ л нэг их дээгүүр байлаа даа. Улдан чангаагчид уу, үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ юу? Бусдын л адил мөрөөрөө нэг явж болох байтал хойшоо сууж, доошоо малтаж, огт асуудал үгүй байхад газрын үндэс малтаад гаслаад байдаг хүмүүсийг юу гэх вэ? Паранойдууд уу эсвэл шизофриний хэв шинж үү?
Зочин · 2015/07/13
ERUNHIILEGCH,UIH-n gishuud ni Arabiin baychuudaas gangan,tansag,bas bayan.....naadam bolj baigaa talbai ni NARANTUUL zah nuugeed irsen met,..tenger gazar shig yalgaatai bailaa/...
Зочин · 2015/07/13
Яах гэж үргэлж бусдын хөдөлмөрийг үгүйсгэн ******лж байдаг юм бэ?Энэ чинь л монгол сэтгэлгээ болоод ******ын тогооны онигоог батлаад байдаг юм шүү дээ. Зохион байгуулагчид хичээхээрээ л нэг болж наадмаа хийлээ. Болимоор юм даа. Муулж, уран цэцнээр ба********даа сайн боловч үнэн хэрэгтээ өөрсдөө юу ч хийж чаддагүй шүү.
Зочин · 2015/07/13
Манжийн үед бий болсон монголчуудыг үр удмаар нь үгүй хийх гэсэн шарын шашны бодлогыг одоо болтол мухар сүсэг байдлаар итгэж яваа нь орчин цагийн хүний хувьд эмгэнэлтэй хэрэг. Хүүхэд хатгаа авахуулах шахсан байна эмээ гуай. Учир мэдэхгүй хүүхэд нулимаж , гадаадаар доромжлоход тэгэж их хилэгнэдэг тэнгэр юм бол ,уул ус ургамал амьтантай нь сүйтгэж байгаа зарим хүмүүс хэдэн мянган удаа ниргүүлсэн ч нүгэл нь цайрмааргүй байлтай... Ийм явдал болсныг сонссонгүй харин ч баян цатгалан яваа сурагтай... Монголчууд бид энэ мухар сүсгийн нөлөөнөөс болж аймхай , хариуцлага хүлээх дургүй , бу******д найдаж тэгээд тэднийгээ шүүмжилдэг болсон. Ямар нэг зүйлийн сайн талыг нь дурдаад яавал илүү сайхан болох талаар бүтээлч шүүмж өгдөггүй , ******г нь л ярьж ****** зүйл болох вий гэж л айх юмдаа. (Би ч бас шүүмжилчихлээ)
Зочин · 2015/07/13
iim mal shig ***lchignasan setgyylch geed uuriiguu bodchixson,xyn sygnyyd olshirchee
Зочин · 2015/07/13
Юун ч их юм боддог юмбэ дээ. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг өөлж ******лах гэсэн хүнд өчнөөн л юм харагдана биздээ. Монгол наадмыг дэлхий даяараа мэддэг хүлээдэг боллоо гэсэн үг л дээ. Мөн жуулчдын тоо ч үүнийг харуулна. Бас бороо бол таны үеийг бодвол цаг агаарын сарын өмнөх урьчилсан мэдээгээр бороо орохгүй нь тодорхой байсан хэхэ. Монголчуудын дархлааг сайжруулж буй, ОУ-ын түвшинд энх тайван аюулгүй байдлыг бодит түвшинд бататгаж хүлээн зөвшөөрүүлж буй хүн бол ОУ-ын харилцааны лидер Ерөнхийлөгч Элбэгдорж яахын аргагүй мөн. Монголчуудын дэлхий гүрнүүд хүлээн зөвшөөрч харилцаж байгаа явдалд түүний үүрэг оролцоо асар их. Бас наадмын нээлтийн үйл ажил**********ны тухайд таньд хэлэх ч үг олдохгүй юм. Таны сэтгэлгээ дэндүү баригдаж ****** ******хай бодол оюун ухааныг тань эзэлж... харамсмаар... Ард олноо эрдэм мэдлэг, зөв мэдээлэл, шинжлэх ухаанч хандлагад татах ёстой сэтгүүлж хүн ийм юм бичиж сууна гэдэг эмгэнэл :(
Баяр · 2015/07/13
бас цэрэг эрчүүд нь нар буруу алхаад гээд ........
Зочинmuhar suseg · 2015/07/13
** ee muhar susgee boli.