Үслэг тахиа
2015/07/21
Тахиан үүлдрүүд дунд маш олон төрөл зүйл байдгийн нэг нь үслэг тахиа юм. Хятадад үржүүлдэг уг тахиа бусад төрөл зүйлээсээ тун содон төрхтэй учир тахиа гэж нэрлэхэд ч хэцүү.
Энэ бол маш эртний үүлдэр бөгөөд нэрт аялагч Марко Поло XIII зуунд Хятадын нутгаар аялж байхдаа энэ тахианы талаар тэмдэглэлдээ бичиж байжээ.
Энэ тахиаг анх эмчилгээ болон гоёл чимэглэлийн зориулалтаар өсгөн үржүүлдэг байсан аж. XIX зуунд үслэг тахиаг Европын нутгаар анх түгээн байршуулснаар албан ёсоор энэ төрөл зүйлийг батлан хүлээн зөвшөөрч байжээ.