“Говьшанхын хурд-5” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд
2015/07/26
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдааны түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга-114
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд. Уралдаанч 9 настай Цэрэнтогтох
2.Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Л.Болоожийн цагаан. Уралдаанч 9 настай Н.Баянбат
3.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн Дүүрэн хээр. Уралдаанч 13 настай Өлзий
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Х.Баярбатын хээр. Уралдаанч 12 настай Л.Өсөхбаяр
5. Дархан-Уул аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач /2014 оны улсын шилдэг уяач /Дарханы/ Ж.Цолмонгийн цавьдар халзан. Уралдаанч 11 настай Н.Мөнгөншагай
Соёолон-113
1.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х. Пүрэвдоржийн зээрд. Зээрд үрээ АХ-ын 94 жилийн ой, улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалсан билээ.
2.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын бор.
3.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан. Халзан соёолон АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд айргийн гуравт хурдалсан юм.
4. Төв аймгийн Баянцагаан уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Салхин сарт буюу зээрд. Хоёр талын хурдны удамт зээрд үрээ АХ-ын 94 жилийн ойд зургаад хурдалсан юм.
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн цоохор будан.
Хязаалан-127
1.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Сүхбаатарын хонгор халзан. Уралдаанч 10 настай С.Батхүү. Хонгор халзан үрээ АХ-ын 94 жилийн ой, улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан билээ.
2.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул Л.Элдэв-Очирын саарал. Уралдаанч 12 настай Д.Мөнхбат.
3.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Т.Чанцалын зээрд халзан. Уралдаанч 8 настай Э.Баасанхүү.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций уугуул, Ч.Батжаргалын Монхор халтар. Уралдаанч 13 настай Э.Мягмарсүрэн
5. Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Л. Энхбатын хээр будан. Уралдаанч 12 настай Б.Сумъяабазар
Шүдлэн-149
1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы Тэнүүн хонгор. АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлсэн хонгор үрээ ийнхүү амжилтаа бататган, хэдхэн хоногийн зайтай улс, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн боллоо.
2.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ганцогтын хүрэн
3.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Болдбаатарын шарга.
4. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэнгийн хул
5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргалын халиун хонгор тус тус хурдаллаа.