Чөлөөтийн эмэгтэй баг lll байрт оржээ
2015/07/26
“Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын Ү дахь тэмцээн үргэлжилж эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстаны хоёр баг, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд өрсөлджээ.
Манай баг Казахстаны 1 дүгээр багт 4:4, Энэтхэгийн багт 3:5 онооны харьцаагаар хожигдож Узбекийн багийг 8:0, Казахстаны 2 дугаар багийг 6:2 онооны харьцаагаар хожиж Гуравдугаар байрт оржээ.
Манай багийг 4:4, Узбекийн багийг 7:1, Казахстаны 2 дугаар багийг 6:2, Энэтхэгийн багийг 4:4 онооны харьцаагаар ялсан Казахстаны 1 дүгээр баг нэгдүгээр байрт орсон байна. Мөн манай багийг 5:3 онооны харьцаагаар хожиж Узбекийн багийг дийлж Казахстаны 1 дүгээр багт 4:4, Казахстаны 2 дугаар багт 1:7 онооны харьцаагаар ялагдсан Энэтхэгийн баг дэд байрт оржээ.
Нэгдүгээр байр Казахстаны 1 дүгээр баг
Хоёрдугаар байр Энэтхэгийн баг
Гуравдугаар байр Монголын баг
Манай багт спортын мастер Ц.Бямбазаяа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, олон улсын хэмжээний мастер П.Орхон, спортын мастер Э.Гантуяа, спортын мастер О.Оюунтуяа, спортын мастер З.Болортунгалаг, спортын мастер Э.Цэвэгмид, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Батням, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор барилдсан байна хэмээн МЧБХ-оос мэдээллээ.
Зочин · 2015/07/27
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/27
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар