Багц 24: Даншиг наадмын тавын даваанд бөхчүүдийн сугалаа ингэж таарчээ
2015/08/09
Даншиг наадам-хүрээ цам шашин соёлын үйл ажиллагаа нь баяр гэхээсээ илүү түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээсэн чухал үйл явдал юм. Нөгөө талаар найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд гадны жуулчдыг татах, Монгол улсаа сурталчлах бас нэгэн чухал хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх боломжтой юм. Даншиг наадам нь зуу орчим жил бараг бүдгэрээд байсан зөвхөн дээх нь үеийн кино төдийхнөөс хардаг болоод байсан. Манайд 1639 онд анх даншиг наадам зохион байгуулагдаж зуу зуун жилээр яригдах их түүхийг агуулж байдаг. Төрийн болон шашины мөн Монголчуудын өв уламжлал ёс заншил тэр чиглээрээ даншиг наадамд шингэж үлдсэн байдаг. Харин одоо болж байгаа үндэсний их баяр наадам нь анх цэргийн наадам нэртэйгээр 1921 оноос хойш зохион байгуулагдах болсон. Хоёр наадам тус тусдаа түүхийг өгүүлдэг. Даншиг наадмын үеэр шашины болон соёлын уламжлалын олон үйл ажиллагаа явагдаж ирсэнийг ийнхүү сэргээж байна. Нэг талаараа Монгол улсын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлсэн наадам ч гэж түүхчид үздэг.
8-р сарын 5, 6, 7-нд Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна. Харин 8-нд өглөөний 06 цагаас Даншиг наадам хүрээ цамд оролцох 500 орчим лам хуврагууд нийслэлийн иргэд сүсэгтэн олонд зориулж Чингисийн талбайд ном айлдана. Мөн аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан болно. Хүй долоо худаг буюу хүй мандлын дэнжид уг наадмын нээлтийн ажиллагаа болно, соёмбот туг залах ёслол, өндөр гэгээний дүрийг зална, мандал өргөнө, Очирвааний шүтээний тахилга хүчит бөхийн барилдаан, унзад голч нарын тэмцээн, ном хаях мэтгэлцэх зэрэг лам нарын тэмцээн болно.
Даншиг наадам хүрээ цам шашин соёлын наадам 9-нд үргэлжлэн явагдана. Энэ өдөр бурхан багшийн Ринсрэл залах ёслол, суудал барих, маани татах, жороо болон хурдан сорьдын уралдаан, залбирал ерөөл айлдах, хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанаас эхлээд бөхчүүдэд даншигийн цол олгох үйл ажиллагаанууд тус тус болно.
Д.Идэр
Эх сурвалж: www.24tsag.mn
Зочин · 2015/08/09
:like