Сургалтын төлбөрөө нэмж, зардлаа нөхөх нь ээ
2015/08/10
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манддаг нэг асуудал бол их, дээд сургуулийн сургалтын төлбөр.Оюутан залуус төдийгүй эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог энэ асуудал жил бүр яригддаг ч тодорхой шийдэлд хүрч байгаагүй. Уг нь манай улс их, дээд сургуулийнхаа тоогоор толгой цохидог боловч сургалтын хувьд нэг л ижил стандарт, дүрэм журмын дагуу явдаг. Харин төлбөрийн хувьд жилээс жилд нэмэгддэг нь бодит үнэн. Төлбөр нэмэгдэхийн хэрээр сургалтын чанар сайжрав уу гэтэл тийм биш. Эцэг, эхчүүд нь төлбөр нэмэгдсэн болохоор сургалтын чанар илүү сайжирна хэмээн сэтгэж, хүүхдүүдээ сайхан мэргэжилтэй, сайн боловсон хүчин болно хэмээн итгэсээр.
Гэвч нэг жилд төгсөх оюутны тоо асар их боловч тэдний цөөн хэд нь ажилтай болж, харин ихэнх нь гудамжинд “лааз өшиглөх нь” элбэг. Их, дээд сургууль төгсөөд ажилд ороход ихэнх байгууллага улсын сургуулийн дипломтой залуусыг авдаг. Зарим нь “танилтай бол талын чинээ” гэгчээр танилын нөмөрт ажил олоод авчихдаг. Зарим байгууллага зөвхөн дипломын дүнг хардаг. Тэгвэл энэ жил ч мөн их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэлээд хэдэн төгрөгөөр нэмэгджээ. Гэтэл өнөө жил Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо ердөө л 19 мянга дээр тогтож байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс даруй 50 хувиар буурсан тоо хэмээн албаны хүмүүс хэлж байгаа юм.
Тиймээс их, дээд сургуулиудын суралцагчдын элсэлтийн тоо хаанаа ч хүрэхгүй, цөөн тоотой элсэгчтэй байгаа учраас хяналтын тоонд хүргэхийн тулд дахин дахин элсэлт авч байна. Мөн суралцагчийн тоо хүрэхгүй байгаатай холбоотой зардлаа нөхөхийн тулд сургалтын төлбөрийг нэмж байгаа гэх ч мэдээлэл байгааг үгүйсгэх аргагүй. Үндсэндээ энэ жил төгсч байгаа сурагцагчдын ихэнх нь улсын их, дээд сургуульд орж байна.
Тиймээс хувийн сургуулиуд “хог дээр үсэрч”, чанар чансаагаа сайжруулахгүй л бол оюутан элсүүлэх асуудал лөөлөө болж эхэлжээ. Энэ байдлаар бол нэлээд тооны сургууль хаалгаа барих нь мэдээж. Ямар ч оюутангүй сургууль яаж ажиллах вэ дээ. Гэтэл энэ байдлыг далимдуулан цөөн оюутантай ч гэсэн сургалтын төлбөрөө нэмэх замаар төсвөө бүрдүүлж буй сургуулиуд дийлэнх хувийг эзлэх нь ээ. Төлбөрийн асуудал салбар яаманд огт хамаагүй бөгөөд, сургуулиудын удирдах зөвлөл нь шийдээд л нэмчихдэг нь учир дутагдалтай юм.
Тиймээс ч жил бүр янз бүрийн хөдөлгөөн өрнөж, оюутны холбоо нь тэмцэж эхэлдэг. Уг нь улсын сургуулиудын төлбөрийн асуудалд салбар яам “хошуу дүрдэг” байвал ийм замбараагүй байдал үүсэхгүй нь мэдээж. Уламжлал болсон жишиг хэзээ ч эвдэгдэхгүй бололтой. Энэ жилд ч мөн эл жишгээрээ сургалтын төлбөр нэмэгдлээ. Харин эцэг, эхчүүдийн толгойны өвчин болж, жилээс жилд нэмэгддэг сургалтын төлбөрийн талаар МОХ-ноос шаардлага гаргасан байна билээ.
Тус холбооноос Их, дээд сургуулийн захиргаанд хаяглан шаардлага гаргасан бөгөөд шаардлагадаа их, дээд сургуулийн удирдлагууд оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах, сургалтын төлбөрийг хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах, нэгдүгээр курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртлээ хэдэн төгрөгийн төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших, их, дээд сургуулийн уирдах зөвлөлийг дахин яаралтай хуралдуулж, сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг “гажиг” тогтолцоог өөрчилж шинэчлэх, төсвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох зэргийг багтаасан байна.
Мөн энэхүү шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан, суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна хэмээжээ. Ямартай ч энэ жилийн инфляцийн өсөлттэй уялдан ихэнх сургуулийн сургалтын төлбөр 15-30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ жил бүр инфляцийн өсөлт ярьж, сургалтын төлбөр нэмэх шалтаг болгож байхаар сургалтын чанар, орчноо сайжруулж, чадвартай боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарлаа хандуулмаар юм даа, их дээд сургуулиуд.
Э.Энхцэцэг
Эх сурвалж: www.mminfo.mn
ээж · 2015/08/11
монголд дээд боловсрол дэндүү хямдхан байна шүү дээ
Зочин · 2015/08/11
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/10
Хамгийн гол нь төгсөьөд ажлын байртай байвал болох нь тэр. Нэг мэргэжлээр олон сургуулиуд оюутан элсүүлж байгаа нь ажилгүй хүний тоо өсөхөд нөлөөлж байна. Анагаах ухааны салбар гэхэд арав гаруй сургууль байна шүү дээ
Зочин · 2015/08/10
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын