Цэцэрлэгийн хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэнэ
2015/08/19
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсруолын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хүлээн авах боломжтой хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт 62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: Хамрагдалтын хувь 78.4 Цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй. (Төрийн өмчийн цэцэрлэг 1.9; төрийн бус өмчийн цэцэрлэг 1.07.) Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, (Хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ барилга) төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: 116570 Хамрагдалтын хувь: 78.6 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна. 2012-2013 оны хичээлийн жилийг энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өссөн байна.
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өмнө нь заавал 2 нас хүрсэн хүүхдийг авах шаардлага тавьдгийг цуцалжээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд 2013 онд төрсөн хүүхдүүдийн сарыг харгалзахгүйгээр бүртгэхээр болжээ. Түүнчлэн цэцэрлэгийн бүртгэлийг урт дараалал үүсгэж, маргаан гаргахгүйн үүднээс “Элсэлтийн тасалбар”-ыг хороо, дүүрэгт тараах юм.
Ингэснээр эцэг, эхчүүд хорооноосоо уг тасалбарыг авч, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлнэ. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн жил “Элсэлтийн тасалбар” арга хэмжээг хоёр цэцэрлэгт туршжээ. Ингэж бүртгэх бүртгэлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учрахгүй, хэл амгүй, ил тод, шударга болдог гэж албаныхан онцлов. Харин хүүхдийн шээсний, цагаан хорхойны шинжилгээг энэ сарын 22-ноос авч эхлэх гэнэ. Шинжилгээг зөвхөн улсын эмнэлгүүд хэмээн хязгаарлалгүйгээр лабораторийн үзлэг, шинжилгээ хийх эрх бүхий эмнэлгийн хариуг үндэслэх гэнэ. Уг шинжилгээний хариуг цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нээс авч эхлэх юм байна.
Зочин · 2015/08/19
Хорооноос асуусан ямар ч мэдээлэлгүй хороон дээр тасалбар тараахгүй гэж байна. Ямар учиртай юм болдоо