Амралтын өдрүүдэд 222 согтуу жолооч саатуулагджээ
2015/08/31
2015 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 513 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн зүүн урд туслах замд Т.Приус маркийн авто машины жолооч Л. нь явган зорчигч 04 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 45 км замд T.Ractis маркийн Б жолоочтой авто машин нь тэмээ мөргөж онхолдож зорчигч 41 настай эмэгтэй У нас барсан.
Маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцоорой.