Apple компанийн бичигдээгүй хууль бий. Өмнөхөөсөө нимгэн. Шинэ загвар бүр нь нимгэрдэг тэдний бүтээгдэхүүнүүд өнөөдөр зах зээл дээр байгаа ижил төрлийн бүтээгдэхүүний олонхоос нь нимгэн.

Тэгвэл үүнийг батлах мэт KGI-ын аюулгүйн шинжээч Мин Чи Куо iPhone 6S утасны дараа гарах ерөнхийдөө “iPhone 7” утас урьд урьдны загваруудын адил илүү нимгэн загвартай гарна гэжээ.

Тэр ч бүү хэл iPhone 7 одоогийн iPod шиг нимгэн болох аж. Энэ нь 6-6,5 мм хэмжээтэй гарна гэсэн үг бөгөөд одоо зах зээл дээр байгаа iPhone 6, 6 Plus утаснууд 6,9-7,1 мм-ийн зузаантай.

Түүнчлэн iPhone-ын шинэ загвар Force Touch технологийг өөртөө агуулах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ эхлээд бид энэ Лхагва гаригаас Пүрэв гаригт шилжих шөнийн 02:00 цагт Apple-ын танилцуулах iPhone 6S, 6S Plus утаснуудыг харна.

Харин дараа нь буюу ирэх жил л iPhone 7 утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авахын сацуу гартаа барьж үзэх билээ.