Бичгийн хэл, ярианы хэлээ ялгаж салгахгүй бол Эх хэлээ мөхөөж болзошгүй
2013/07/01
Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл минь
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ...
Тусгаар тогтносон бүрэн эрхт улс өөрийн гэсэнр эх хэл соёлтой байдаг нь бичигдээгүй хууль. Түүхээс сөхөж цухас дурьдвал, XVI дугаар зууны үед дэлхий дээр 14000 орчим хэл байсаныг түүхийн сурвалж бичгүүд бэлхнээ харуулдаг. Харамсалтай нь сүүлийн 400 жилд 7100 хэл мөхөж алга болсон судалгаа байдаг.
Энэ байдлыг даяаршилтай холбож тайлбарлах хүмүүс цөөнгүй байгаа юм. Гэхдээ дэлхий нийтээрээ даяаршиж буй өнөө үед бид юу нь даяаршиж, юу нь даяаршихгүй үлдэх ёстой вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь чухал болоод байна. Мэдээж дэлхий дахинаа хэрэглэгдэж буй шинэ техник, технологийг бид амьдрал ахуйдаа хэрэглэж, эх орныхоо хөрсөнд буулгаж авах хэрэгтэй. Харин даяаршуулалгүй авч үлдэх ёстой цөөн чухал зүйлийн нэг нь яах аргагүй монгол хэл, эх хэлний соёл юм. Их Британи, АНУ, Австрали улсууд адилхан англи хэлээр ярьдагч аялгуугаараа л ялгарч Америкийн англи хэл, Британийн англи хэл хэмээн үздэг. Энэ нь нэг ёсондоо манай нутгийн аялгуутай ижил зүйл хэмээн эрдэмтэд хэлдэг. Тэгвэл дээрх улсууд өөр өөр тусгаар улс хэдий ч нэг хэлээр ярьж зөвхөн аялгаар нь ялгарч байдаг гэсэн үг.
Судлаачдын хэлж буйгаар, хэл мөхдөг хоёр шалтгаан бий гэнэ. Нэгд, тухайн хэлээр хэлэлцэгч ард түмэн нь үгүй болбол мөхдөг, хоёрт, ард түмэн нь байсаар байтал өөр хэл түрэмгийлж орж ирэх юм бол мөхдөг эмзэг зүйл гэнэ. Үүнээс харахад бид улс үндэстнээ хамгаалж, монголоороо үлдье гэвэл эхлээд хэлээ хамгаалах шаардлагатай гэсэн үг. Өнөө цагт дэлхийн хөгжлийг дагаад харь орнуудын хэл эрчимтэй нэвтэрч эхлээд байна.
Эх хэлээ чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл хэмээн өргөмжлөх хэдий ч үнэндээ эх хэлээрээ зөв ярьдаг хүн тун ховор болж. Ялангуяа залуус нэг өгүүлбэр хэлэх гэж л нэлээд хэдэн харь үг шигтгэх болов. Мэндлэх хүндлэх хэмээх уламжлалт ёсондоо ч хайнгадуухан хандаж харь хэлээр “Hi” гээд л болоо. Сайн байна уу? гэж хэлсэнээс илүү товчхон санагддагаас ч тэрүү дийлэнх нь ийн хэлээд л өнгөрнө. Энэ байдалд хэл судлаач эрдэмтэд, ахмад үеийнхэн шүүмжлэлтэй ханддаг. Юуны өмнө монгол хэлнээ орж ирж буй харь үгсийг эх хэлнээ, монгол хөрснөө буулгах шаардлагатай хэмээн үзэж байна.
Мөн бичгийн хэл, ярианы хэл хоёрыг хольж хутгахгүй байхыг сануулсаар байгаа юм. Ийнхүү ярианы болоод бичгийн хэлийг хольж хутгаснаас үгийн үндсэн утга алдагдах, зөв бичих дүрэм зөрчигдөж байдаг хэмээн мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тиймээс бид аль болох эх хэлээрээ ярьж, харь үгийг хэрэглэхгүй байх шаардлагатай юм. Монгол эх хэлийг Монголчууд бид л ашиглахгүй бол өөр хэн хэрэглэх билээ. Өнөөгийн даяаршиж буй цагт гадаад хэлийг суралцах нь зүйн хэрэг ч гэлээ эх орондоо эх хэлээрээ л ярьцгааж байх нь чухал шүү дээ.
Тэгээд ч хэл бол тухайн улсын соёлын өв, түүнээс биш нэгнээс онцгойрч харагдах хэрэгсэл огт биш. Бид хамгийн гол нь бидний өвөг дээдэс цуст тэмцэл, амь өрссөн тулаан дундааас тусгаар тогтнол, соёл уламжлалаа бүтэн авч үлдсэн гэдгийг мартах учиргүй. Бид энэ эх хэлээ, соёлоо энэ хэвээр нь дараагийн үедээ өвлүүлэн үлдээх чухал үүрэг хариуцлага хүлээсэн шүү дээ.
Б.Хорлоо
Yag zov. · 2013/07/07
Bi ch gesen ene asuudlaar setgel emzegelj yavdag negen baina.Odoogiin zaluusiin ****egiig oigod berh bolson.Gadnaas daisan.hyatad/ ezlene gehees omno bodoh, hairlj hamga**** yum baina sh dee. Ih hural deer hurtel gudamjnii ****egiig heregj baina geed boddoo. Bid chin ihes deedsiin soeltoi yarianaas engiin bidnii yaria hurtel bayalag heltei ard tumen sh dee. Gadaad heliig ***ohson surchihaad orgild ni hursen meteer oorsdiigoo doviilj baigaa zaluusiig haraad bi haram***g.
Зочин · 2013/07/05
Сайн байцгаана ууг? Тийм шүү. Одоо монголоороо зөв ч бичиж чадахгүй хүүхдүүд маш олон болж. Тэгээд нөгөө мсж-ний хэллэгээрээ ярих, бичих гээд л олон алдаануудыг хийсээр байна. Эцэг эх нь ч энэ болохгүй гэж хэлж ойлгуулахгүй юм. Миний үеийн 30 гаран насны залуучууд хүртэл бичиж чадахгүй, бас хуучны үг хэллэгүүдийг мэдэхгүй, ойлгохгүй байх юм. Хуучны ч гэж дээ. Миний багад ээж аав, өвөө эмээ нарын өдөр ту******даа хэрэглэдэг харилцаа болоод ахуйн ажил үйлтэй холбоотой үгнүүд шүү дээ. Гэтэл мэдэхгүй юу гэж байгаа юм бэ гэдэг. Мөн зурагтаар гарч байгаа кино, реклам дандаа алдаатай. Арай ч дээ гэмээр л байх юм. Өчигдөр нэг кино үзэж байтал Хагас арал гэж хэлж байх юм. Хойг гээд хэлчихэж болохгүй л байсан юм байх даа. Энэ бол зүгээр л нэг жишээ. Энэ мэтчилэн дэндүү гэмээр зүйлүүд их байна даа. Бас гадуур явж байхад энд тэнд наасан, хадсан хаяг рекламан дээр үг үсгийн алдаа тун их. Манай хэлийг сурч байгаа гадныханд эд нар чинь өөрсдөө зөв бичих дүрмээ
Зөв бичих · 2013/07/03
Монгол хүүхдүүд залуучууд зөв бичих, зөв ярих, хаана таслал, цэг тавих гэх зэргийг бүр мэдэхээ ч больсон байна лээ. Яагаад гэвэл, тэд ном уншдаггүй, үүнээс болж утга найруулгыг ойлгох, үгийн баялаггүй болж байна. Уншиж байж мэдээлэлтэй болно. Үүх түүх, уран зохиол огт сонирхохгүй байгаа юм чинь яаж ч зөв бичих дүрэм, утга найруулга зэргийг мэдэх билээ дээ. Ядаж байтал, одоо хэвлэгдэн худалдалдаалагдаж байгаа номнууд нь гадаад ном бол халтар бултар орчуулагдсан, бөөн үг үсгийн алдаа, найруулга эд нар юу ч байхгүй. Монгол ном нь бас бөөн үг үсгийн алдаа. Ядаж өөрөө ном зохиож чаддаггүй юм бол, хүн төрөлхтний оюуны агуу өмчийг хүргэх ёстой хүмүүст нь зөв хүргэж сураасай гэж хэлмээр юм. Дээрээс нь, боловсрол гэдэг бол улс орон хөгжих үндэс суурь болдог. Боловсролыг дэмжиж байна гээд хий хоосон юм яриад, гадаадаас тийм ч хүн авчирлаа ийм ч хүнтэй уулзлаа гээд л байдаг. Газарт буудаггүй шүү дээ. Одоо энэ ном хэвлэх үйлдвэрүүдэд жаахан хяналт тавьмаар юм аа. Үг үсгийн алдаатай бол буцаах гэх мэтээр хяналт хиймээр юм. 200-аас дээш хуудастай дотор нь юу ч бичигдсэн хамаагүй сайхан хавтастай л бол НОМ гэж тооцож, дуртай үнээрээ худалдаалж бизнес хийж байгаа хүмүүст Байгууллагын нийгмийн хариуц********- гэдэг зүйлийг зааж өгч, хяналт хиймээр юм.
sanaa n zuw yum · 2013/07/03
sanaa n goyo yum. demjij bn. Ghdee uuruu yamar ih aldaatai bichdeg yum be?
Dayanjalbuu · 2013/07/02
mash zov !!! chuxal sedev xondjee.. uund toriin bodlogo ediin zasgiin hoshuurge xeregtei ! Mongol bichig, hel soyol ,nutag usaa, hairlaJ hamga**** tugeen delgeruuleh medleg zaluust uguilegdej baina ulmaar zaluus oyun sanaa ,bie byaldariin olsgolond nervegdjee!!!
Зочин · 2013/07/02
Энэ мэдээллээ орууллахаасаа өмнө алдаагаа нэг шалгах хэрэгтэй юм биш үү.
Зочин · 2013/07/02