Хүний жаахан үрийн амийг хөнөөхөө юм нь чинээ бодохоо больсон цаг уу
2015/09/16
Монголчууд нэгнийхээ амийг хөнөөсөөр бид цөөрсөөр л...
Согтууруулах ундаа, өш хонзон, шунхайн сэдлээр гээд олон янзын зүй бус үйлдлээс болж 737 хүн хорвоог орхижээ. Төмөр хүлгээрээ хурдтай давхин хүний жаахан үрийн амийг хөнөөхөө юм нь чинээ бодохоо больсон цаг уу гэлтэй. Үүнийг батлах баримтыг сөхвөл,
Баримт нэг: Энэ сарын 12-13нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарсан. Хан-уул дүүргийн 16-р хорооны нисэхийн замд нэр, хаяг нь тодорхойгүй 10-12 насны эрэгтэй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Тэрээр ГССҮТ-д эмчлэгдэж байгаа өөд болсон. Хэрэг гарсан өдрөөс хойш ар гэрийнхэнийг нь олоогүй ч хайсаар өчигдөр цагдаагийнхан эрэл сурвалжилж олжээ. Харин осол гаргасан жолооч саатуулагдан шалгагдаж байгаа юм.
Баримт хоёр: Энэ сарын 14-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт хүний амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 87 настай эмэгтэй Э болоод есөн настай эмэгтэй Э нар нас барж, 25 настай эмэгтэй Х тархины хүнд гэмтэлт авч, таван настай хоёр хүүхэд хөнгөн гэмтсэн байжээ. Одоогоор хохирогч болох 25 настай Х Орхон аймгийн эмнэлэгт тархины хүнд мэс засалд орсон ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтнийг шуурхай эрэн хайж олжээ. Сэжигтэн этгээд 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Ж овогтой Э гэгч байжээ.
Ийнхүү манай улсад гарч буй гэмт хэргийн тоо буурахгүй байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 19007 гэмт хэрэгт бүртгэгджээ. Энэ нь мөн үеийнхтэй харьцуулахад 392 хэргээр өсчээ.
Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1206, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 246, аж ахуйн эсрэг 237, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 110 хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Энэ оны 8 дугаар сард 2339 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 60 хэрэг буюу 2.6 хувиар өсөв. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 9365 хэргийн 5560 буюу 59.4 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 2.7 пункт, нийслэлийн хэмжээнд 1.6 пунктээр өссөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 38 буюу 5.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 244 буюу 10.7 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 189 буюу 11.2 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 496 буюу 11.2 хувиар буурчээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2015 оны эхний 8 сард улсын дунджаар 96 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 буюу 4.3 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 7319 хүн гэмтэж, 737 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 438 буюу 6.4 хувь, нас барсан хүн 15 буюу 2.1 хувиар өссөн тоон үзүүлэлт гарчээ.
Гэмт хэргийн улмаас нийгэмд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол нийт 108.3 тэрбум төгрөг болжээ. Харин үүнээс 31,7 төгрөгтэй тэнцэх хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол наймдугаар сард 7.4 тэрбум төг болж, өмнөх оны 8 дугаар сарынхаас 596.6 сая төг буюу 8.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2015 оны эхний 8 сард 18.5 мянга болж, 965 буюу 5.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 7418 буюу 40.0 хувь нь эмэгтэйчүүд байна.
Улсын хэмжээнд 2015 оны эхний 8 сард 65.1 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 11.2 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүн 16.1 мянга буюу 19.8 хувь, баривчлагдсан хүн 265 буюу 2.3 хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 713 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 246 хэрэг буюу 52.7 хувиар өссөн байна. Ийнхүү гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь харамсалтай.
Х.Даваа
Зочин · 2015/09/17
Setgelin huurluur tsaazin yalgui uls geed l shiidwer gargasan n anhnaasaa buruu shde.Ingesneer huni amind hurehig hereg gej toohoo bolison shde.Tsaazin yalig heweer uldeeh heregtei shude
Хуульч · 2015/09/16
65 настай өвөө нь 14 тэй охиноо хүчиндсээр хүүхэд гаргуулсан байна ш дээ. хэрэг нь шүүх дээр ирсэн.
Зочин · 2015/09/16
энэ новшнууд бүгд тэр дэмжээд байгаа өршөөлийн хуульд хамрагдаж байгаа шүүдээ
Зочин · 2015/09/16
Манайхан галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг шиг гадныхныг дуурайж монгол хүний ухамсар сэтгэхүй, зан заншил, нийгмийн хөгжил зэргийг харгалзаж үзэхгүй янз бүрийн хууль гаргаж байснаас нь дордуулах юм. Нийгмийн хөгжлийн түвшин хамаагүй илүү гадны орнуудын иргэд бусдын болон өөрийн үйлдсэн гэмт хэрэгт хандах хандлага манайхнаас шал өөр шүү дээ.
Зочин · 2015/09/16
TSAAAZIIN YLIIG SERGEEEEEEEEEEE ENE TOO ULAM OSOH HANDLAGATAI BOLCHLOO DOO.
zochin · 2015/09/16
hodooniihon gej dandaa muu yum hiih yumaa
Иргэн · 2015/09/16
Алуурчидыг цаазлахгүй байгаа цагт гэмт хэргийн тоо буурахгүй.Хүнтэй муудаад үр удмаар чинь хүйс тэмтрэнэ шүү. Та нар ялзраад алга болоход би цөөн хоног шоронд суугаад гарч ирээд эрх дураараа амьдрана гэж тавладаг гэж сонсогдох юм Үнэн бол үнэхээр хэцүү байна шүү.Алуурчид нь өршөөгдөж иргэд нь айж амьдардаг ийм улс байж болохгүй. Жил бүр гэмт хэргийн улмаас 1000 гаруй хүн нас барж байгааг анхаарч алуурчдаа цаазлах хэрэгтэй.Монголын өнөөгийн нөхцөлд цаазын ял зайлшгүй хэрэгтэй.