Хамгийн бохир ажил хийдэг ч хамгийн бага цалинтай эрс
2015/09/24
Дэлхийн хамгийн их хүн амтай улсын нэг Энэтхэгийн нийслэл Дели хотын бохирын хоолой цэвэрлэдэг залуус тун хэцүүхэн ажлын байранд ажлаа хийдэг.
Тэд бохирын хоолойд орж, нүцгэн гараараа хоолой тагласан хог зэргийг цэвэрлэн тун хэцүү ажил хийдэг ч өдөрт ердөө таван долларын л цалин авдаг байна. Хэт их хүн амтай тус улсад ажил олох тийм ч хялбар зүйл биш тул ийнхүү хүнд бэрхшээлийг тоолгүй ажлаа хийдэг гэнэ шүү.