Мэргэжлийн тулааны спортын шилдэг тамирчин Ж.Нарантунгалаг Жакарта хотноо Дэлхийн аваргын бүсээ хамгаалахын төлөө өнөөдөр тулалдана.

Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аварга бөгөөд энэ удаа дэлхийн аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаанаа хийх юм. 

Түүний өрсөлдөгч нь Дагестаны иргэн, ОХУ-ын тулаанч Марат Гафуров юм. Индонезийн Жакарта хотын “Геларо Бан Карно” төвд болох тэдний тулааныг 15 мянган хүн үзэж, сонирхохоор тасалбар худалдан авсан гэх мэдээлэл байна. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn