Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

Он гарсаар энэ сарын 25-ний байдлаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээнд зорчсон нийт 202308 зөрчил бүртгэгдэж торгуулийн хуудас илгээгджээ. Мөн нэг өдрийн дотор  2757 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд явж дүрэм зөрчсөн аж. Иймд Нийслэлийн Замын цагдаагийн газраас жолоочдыг цаашид нэгдүгээр эгнээнд машинаа байршуулахгүй байхыг анхааруулж байна.