Хан Хэнтий нутгийн морин аялал
2015/10/12
Монголчуудын түүхийн салшгүй нэгэн хэсэг бол Монголын морь унах агуу соёл юм. Монголын хэдэн зууны түүхийг тод илтгэх морин унаа нь Монгол ахуй соёлын үнэт өв төдийгүй, нүүдэлчин ард түмний үнэнч анд, хурдан эрэмгий хүлэг морь билээ.
Бид бүхэн морьтой нийт 5 өдөр аялах бөгөөд Хэнтийн уулсын тайгад амьдардаг хүчирхэг морьд унаж морин аялал хийх бөгөөд аялах зуураа олон олон шинэ зүйл адал явдалтай учирна. Мөн энэхүү газарт нэн ховорт тооцогдох Монгол орны ан амьтан шувууд амьдардаг. Энд жинхэнэ байгалийн хосгүй үзэсгэлэнт газар бид бүхэн морин аялал хийж мэдэхгүй газраа мэддэг болоод зогсохгүй аялагч та өөрийн эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийнгээ эх орныхоо байгалийн сайхантай талилцана.
Та бүхнийг Хэнтий нутгийн 5 хоногийн морин аялалдаа урьж байна.
Аялалын маршрут
Улаанбаатар-Балдан Бэрээвэн хийд – Батшэрээт сум- Бархын даваа- Шар өндөр- Батширээт сум- Улаанбаатар.
Аялалын эхний өдөр өглөө эрт Улаанбаатар хотоос Балдан Бэрээвэн хийдийн зүг хөдөлнө. Балдан Бэрээвэн хийд дээр очоод өдрийн цай, хоол идэж дуусгаад түүхийн дурсгалт газар болох Балдан Бэрээвэн хийдийг үзэж сонирхоно.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Хэнтий нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр бололтой. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийхан хуучилдаг. Тус хийд нь цагтаа 8000 ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон.
Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. 1930 оноос коммунист дэглэм гарч лам нарыг хавчиж эхэлсэн бөгөөд 1937 оноос хийдийг устгаж эхэлсэн. 1990 оноос цөөн хэдэн лам нар эргэн ирж ном хурж эхэлсэн бөгөөд нутгийн дархчуул нийлж жижиг модон дуган барьсан ажээ.
Үүний дараа Балдан Бэрээвэн хийдээс Батшэрээт сумын зүг явах замдаа улсын хамгаалалттай түүх соёлын дурсгалд багтах зураг бичээст Рашаан хадыг үзэж өөрсдийн эртний түүх соёлын нэгээхэн хэсэртэй танилцана. Хэнтий аймгийн Батширээт сум нь Улаанбаатар хотоос 413 км, Аймгийн төвөөс 186 км зайд байрладаг. ОХУ хот болон Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумтай хиллэдэг. Газарзүйн хувьд Хэнтийн зүүн захын уулс, Онон голын сав газарт багтдаг бөгөөд хүн ам нь Буриад ястан голдуу амьдардаг. Тахилгат уул нь Биндэр овоо. Сумын нутаг нь бүхэлдээ Хэнтийн нурууны зүүн захын өндөр уулсад оршино.
Аялалын хоёр дахь өдрийн өглөө нь бидний морин аялал Бат-ширээт сумын төвөөс үзэсгэлэнт Бархын голын хөндийг даган явж эхлэнэ. Бархийн гол нь Ононгийн баруун гарын цутгал ба Хэнтийн нурууны салбар уулсаас эх авах тул ус нь нэн тунгалаг. Монгол оронд ховордсон тул болон бусад төрлийн загас, усны шувуу, хандгай, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтан элбэгтэй хосгүй сайхан байгалтай нутаг билээ. Бид сайхан байгальд алжаалаа тайлан амарч үзэгсгэлэнт газруудыг сонирхож явсаар үдэш нь хээрийн задгай галд дээр хийсэн амтат хоол идэж алжаалаа тайлан амарна.
Аялалын гуравдах өдрийн өглөө нь бид өглөөний цайгаа уусны дараа морьдоо ачаалан аялалаа үргэлжлүүлэн явсаар Шар өндөр хэмээх байгалийн хосгүй үзэгсгэлэнтэй газарт очиж мөн өмнөх өдрийн адил үдэллэх бөгөөд оройн хоолонд Монгол үндэснй хоол болох амтат хорхог зооглоно.
Дөрөв дахь өдөр нь бидний морин аялалын сүүлчийн өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараа аялж явсаар үдэш нь анх буудалласан газраа ирж буудалласаар бидний морин аялал дуусна.
Хамгын сүүлчийн өдөр өглөө эрлэн босож цайгаа уусны дараа хөдөлж Улаанбаатар хотоо чиглэн явах бөгөөд замаараа хар зүрхний хөх нууртай танилцаж үдэш нь улаанбаатар хотдоо ирснээр бидний аялал төгсөнө.
Үүнд: Замын зардал, аяны хэрэглэл, өдрийн 2 хоол мөн морь багтсан болно
Жич: Манай энэ аялал ямарч ашигийн бус бөгөөд Монгол орныхоо хүн бүрт эх орныхоо байгалын үзэсгэлэнтэй талинцуулын тулд юм.
Холбоо барих утас: 90111777, 99868804