Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн бага нас
2015/10/16
УДЭТ-ын чадварлаг жүжигчний нэг бол Г.Эрдэнэбилэг. Тэрбээр оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж ихэвчлэн хүн чанартай эрэлхэг залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч тэрээр “Тэнгэрийн хүү” жүжигт өөрийн хайртай бүхнээ золиослосон ч улс үндэстэн болон газар шороогоо хамгаалсан зоригт эрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээж чадсан билээ.
Модун Шаньюгийн хийж бүтээсэн бүхнийг үеийн үед дуурсахаар энэ цагаас хойш Хүн гүрнийг Хүннү улс хэмээн тунхаглан түүхийн хуудаснаа тунхаглан сийлсэн энэ жүжгийг үзсэн хүн болгон омогших сэтгэл төрсөн биз. Тэгвэл энэ л дүрээрээ өөрийнхөө чадварыг тунхагласан түүний бага насны гэрэл зургийг сонирхуулж байна. Эби багадаа зураг зурах сонирхол, авъяастай, боксоор хичээллэдэг байсан гэдэг. Өдгөө ажилдаа анхаарлаа хандуулаад зураг зурахаа больсон гэнэ лээ.
О.Ариун
zochin · 2015/10/18
Saihan zaluu zaa