Бие биедээ дургүй улстөрчид буюу Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын ашиг сонирхлын зөрчил

Ардчилсан нам фракци хоорондын зөрчилдөөн ихтэй. Тэгвэл нэгэн үе намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж явсан Н.Алтанхуяг, өнөөгийн хотын дарга Э.Бат-Үүл нар хэдий нэг намынх ч гэлээ бие биедээ дургүйгээ нуудаггүй. Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулснаар Э.Бат-Үүлийн шүүмжлэлд өртөж байв. Э.Бат-Үүл тухайн үед “Манай улстөр амьтанлаг адгууслаг түвшинд очиж. Бид амьтнаас нэг юмаар ялгардаг. Тэр нь өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай, өөрийн нэр төр гэж эрхэмлэдэг юмтай. Гэтэл Н.Алтанхуяг өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдээж байгаа хэнд ч очоод юу ч өгөхөд бэлэн байна” гэх зэргээр хатуухан шүүмжилж байсан. Тэгвэл ийн хоёр биедээ дургүй улстөрчдөд нэгэн нийтлэг зүйл ажиглагдах болсон нь ашиг сонирхлын зөрчил юм. Дээрх хоёр эрхмийн ашиг сонирхлын зөрчлийн талаар цухас дурдъя.

Н.Алтанхуяг: -Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд эзгүй байсан. Тиймээс Р.Гончигдорж чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж явуулсан билээ. Энэ үеэр Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Р.Гончигдорж гишүүний тухайд Өршөөлийн хуульд тавьсан хоригийг эсэргүүцэж байгаа гишүүдийг манлайлж байгаа хүмүүсийн нэг. Тэгвэл УИХ-ын даргын эзгүйд Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар сэм хор найруулж амжсан бололтой. Тодруулбал, Н.Алтанхуягийн санаачилсан цагаан захтнуудыг өршөөх буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан сурагтай.

Н.Алтанхуягийн санаачилсан дээрх хуулийн төслүүд нь ашиг сонирхлын зөрчил дүүрэн хуулийн төслүүд. Учир нь Н.Алтанхуягийн хүргэн, зөвлөх байсан нөхөд бүгд албан тушаалын хэрэгт холбогдсон. Тухайлбал, “хүргэн Дэнзэн” гэгдэх болсон Г.Дэнзэн “Говь повер” компаниийг “хууль бус”-аар тендерт ялуулсан болон 17 тэрбумын асуудлаар АТГ-т шалгагдсан. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр Г.Дэнзэнгийн асуудлыг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед нь ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдэж, анхан шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял сонссон.
Саяхан хэвлэл мэдээллээр Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын хэсэг нөхөд намаасаа гарч, Бүтээн байгуулалтын нам байгуулах гэж байна гэсэн бор шувуу ниссэн. Тэгвэл хэн энэ бор шувууг нисгэсэн нь сонирхол татаж байна. Тэгвэл Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг нөхөд намынхнаа шантаажилж байна гэж зарим эх сурвалж хардаж байгаа юм. Тодруулбал, дээрх нөхөд “Ингээд байвал бид намаасаа гарлаа. Биднийг дагаад тэдэн гишүүн АН-аас гарна шүү” гэж АН-ынхныг айлгаж байгаа бололтой. Ийнхүү намынхнаа шантаажилж байгаад ашиг сонирхлын асар их зөрчил бүхий хуулийн төслөө батлуулахаар зүтгэж буй бололтой.
Э.Бат-Үүл: -НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах санал өргөн барьсан. Гэсэн хэдий ч уг албан бичигт гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо гуравны нэгээс доошгүй гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх боломжгүй гэх шалтгаанаар хэлэлцэх асуудалд хориг тавьчихаад байна. Ийнхүү огцруулах бичиг өргөн барьсны дараа Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийж, “МАН-ынхан намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байна” хэмээн мэдэгдсэн ч гүтгэлгийг үгүйсгэх баримтаа хараахан дэлгэж чадаагүй байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Адууны ДОХ-ын тархалт нэмэгдсээр байна

Манай улс нийтдээ гурван сая толгой адуутай. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нийт адуун сүргийн 10-15 хувьд нь адууны нийлүүлгийн өвчин байгаа нь тогтоогдсон байна. Ийм төрлийн өвчин төвийн бүсийн аймаг болон Улаанбаатар хотол илүү их гарч байгаа юм.

300 адуутай фермийн эзэн гүүнийх нь 60 нь хээл хаяхаар сая л Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, эрдэмтдэд хандаж, оношлуулжээ. Гэтэл үзлэгээр эдний мал адууны нийлүүлгийн халдвар авсан болох нь тогтоогдож, азаргыг нь шууд устгах хэрэгтэй, харин гүүг нь өндөр тунгаар тусгай эмчилгээ хийж эмчлэх боломжтой гэсэн хариу сонсчээ. Энэ бол захын л жишээ.

Энэ өвчинг манайдаа харьцангуй шинэ гэж хэлж болно. Өмнө нь бараг л ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Гэтэл хурдан морьдын наймаа хил хязгааргүй өргөжсөнөөр манайд Орос, Арабаас адууны нийлүүлгийн өвчин буюу тун энгийн үгээр товч тодорхойлвол адууны ДОХ-ын тархалт улам л хүрээгээ тэлсээр байна. Богино хугацаанд тархалт өндөр байгаа тул ХААИС-ийн багш, эрдэмтэд энэ өвчинг богино хугацаанд оношлох оношлуурыг нь Японы эрдэмтэдтэй хамтран бүтээжээ.

Халдвар тархах гол зам нь үржүүлгийн явцад мөн, халдвартай гүүнээс унаганд эсвэл зохиомол хээлтүүлэг хийх явцад халдвар тархдаг. Тэдний адуу хурдан, удам угшил сайтай, гүүгээ хээлтүүлнэ гэх байдлаар халдвар тархах хүрээ улам хяналтнаас гараад байна. Мөн адуугаа ийм өвчний халдвар авсанг нь мэдсээр байж, өөрөө хохирохгүйн тулд өндөр үнээр авсан адуугаа түр зуур өвчний шинж тэмдгийг нь бүдгэрүүлж, эмчлээд зардаг байна. Зарим аймагт бүр адууных нь 50-60 хувь халдвар аваад байна.

Энэ өвчин нь адууны дархлаатай шууд холбоотой. Хэрвээ зуд турхан болоод, эсвэл тухайн адууг уралдуулах гээд хэт ачаалал өгвөл өвчин улам хүндэрдэг. Олон улсад ийм халдвар авсан малыг шууд устгадаг бол манайд Францын Мераль, мөн дэмин гэсэн тусгай тариагаар эмчилж байна. Одоо гол нь малын эмч нараа улам чадавхижуулж, зөв оношлох чадвартай болгох, нөгөө талдаа зөвхөн өөрийнхөө бизнесээ бодоод асуудлаа хашаан дотроо зохицуулна гэдэг явцуу үзлээсээ салахгүй бол учрах хохирол нь бидний мэдэхгүй тоогоор хэмжигдэх нь ээ.

Манай улс нийтдээ гурван сая толгой адуутай. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нийт адуун сүргийн 10-15 хувьд нь адууны нийлүүлгийн өвчин байгаа нь тогтоогдсон байна. Ийм төрлийн өвчин төвийн бүсийн аймаг болон Улаанбаатар хотол илүү их гарч байгаа юм.

300 адуутай фермийн эзэн гүүнийх нь 60 нь хээл хаяхаар сая л Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, эрдэмтдэд хандаж, оношлуулжээ. Гэтэл үзлэгээр эдний мал адууны нийлүүлгийн халдвар авсан болох нь тогтоогдож, азаргыг нь шууд устгах хэрэгтэй, харин гүүг нь өндөр тунгаар тусгай эмчилгээ хийж эмчлэх боломжтой гэсэн хариу сонсчээ. Энэ бол захын л жишээ.

Энэ өвчинг манайдаа харьцангуй шинэ гэж хэлж болно. Өмнө нь бараг л ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Гэтэл хурдан морьдын наймаа хил хязгааргүй өргөжсөнөөр манайд Орос, Арабаас адууны нийлүүлгийн өвчин буюу тун энгийн үгээр товч тодорхойлвол адууны ДОХ-ын тархалт улам л хүрээгээ тэлсээр байна. Богино хугацаанд тархалт өндөр байгаа тул ХААИС-ийн багш, эрдэмтэд энэ өвчинг богино хугацаанд оношлох оношлуурыг нь Японы эрдэмтэдтэй хамтран бүтээжээ.

Халдвар тархах гол зам нь үржүүлгийн явцад мөн, халдвартай гүүнээс унаганд эсвэл зохиомол хээлтүүлэг хийх явцад халдвар тархдаг. Тэдний адуу хурдан, удам угшил сайтай, гүүгээ хээлтүүлнэ гэх байдлаар халдвар тархах хүрээ улам хяналтнаас гараад байна. Мөн адуугаа ийм өвчний халдвар авсанг нь мэдсээр байж, өөрөө хохирохгүйн тулд өндөр үнээр авсан адуугаа түр зуур өвчний шинж тэмдгийг нь бүдгэрүүлж, эмчлээд зардаг байна. Зарим аймагт бүр адууных нь 50-60 хувь халдвар аваад байна.

Энэ өвчин нь адууны дархлаатай шууд холбоотой. Хэрвээ зуд турхан болоод, эсвэл тухайн адууг уралдуулах гээд хэт ачаалал өгвөл өвчин улам хүндэрдэг. Олон улсад ийм халдвар авсан малыг шууд устгадаг бол манайд Францын Мераль, мөн дэмин гэсэн тусгай тариагаар эмчилж байна. Одоо гол нь малын эмч нараа улам чадавхижуулж, зөв оношлох чадвартай болгох, нөгөө талдаа зөвхөн өөрийнхөө бизнесээ бодоод асуудлаа хашаан дотроо зохицуулна гэдэг явцуу үзлээсээ салахгүй бол учрах хохирол нь бидний мэдэхгүй тоогоор хэмжигдэх нь ээ.


Гадаадын иргэн харъяат “шорон” болсон уу?

Гадаадын иргэн харъяатын газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон нэрээ өөрчилсөн билээ. Тэгвэл тус газрын эрх мэдэл бүхий хүний өрөөнд гадаадын иргэнийг 3 хоног саатуулан, мөнгө өг гэж дарамталсан хэрэг гарчээ. Уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн газраас шалгаж байгаа ажээ.

Өвөрмонголын иргэн Э манай улсад жуулчний визатай нэг сар түр оршин сууж байжээ. Түүнийг та бидний нэрлэж заншсанаар Гадаадын иргэн харъяатын хэсэг нөхөд энэ сарын 01-ны өдрийн орой толгойн тус газар нь цохиж унаган, машинд хийн авч явсан байна. Ингэхдээ бүх бичиг баримт, карт зэргийг хураан авчээ. Улмаар хаана байгаа нь мэдэгдэхгүй 4 өдөр гадуур байлгажээ. Улмаар энэ сарын 05-07-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтны өрөөнд саатуулжээ. Ийнхүү саатуулж байгаа нь тус газрын камеруудад бичигдсэн гэнэ. Тухайн гадаадын иргэнээс 50 сая төгрөг өг хэмээн нэхэмжилж, сүрдүүлж байсан ажээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэнээс тодруулахад: Ийм зүйл болсон байх учиргүй. Нөгөө талаас манайд стандартын дагуу саатуулах байр байдаг болохоор албан тушаалтны өрөөнд саатуулдаггүй. Таны мэдээллийг тодруулаад эргэн холбогдье гэж тайлбарлав.

Өвөрмонгол улсын иргэн Э нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын уг үйл ажиллагаанд гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.

Бидний хэнэггүй зан "хавдар" тусах эрсдлийг нэмэгдүүлж байна уу

Манай улсад хавдар гэх оношоор олон хүн өвчиндөө шаналж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байгаа нь нууц биш билээ. Сүүлийн жилүүдэд хавдраар өвчилөгчдийн тоо нэмэгдсээр байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож буй.

Монголчууд хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа болж эмчид урьдчилан сэргийлж үзлэг хийлгэж сураагүй улс. Иймдээ ч байнга хүндэрсэн шатандаа мэддэг. Гэхдээ өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг жамтайгаас хойш яалтай ч билээ. Бид өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, "өө нээрээ хавдрын гол шалтгаан болдог гэсэн" гээд хоорондоо шивэр авир ярилцаад өнгөрөөд баймааргүй байна.

Хавдар тусах шалтгаан болж буй хүчин зүйлүүд маш олон. Үүний нэг нь нийтээрээ хэрэглэдэг "хуванцар сав". Хүний эрүүл мэндэд хамгийн ихээр заналхийлдэг. Энэ талаар МХЕГ-ийнхан байнга иргэдэд сануулж, зах дээр худалдаалагдаж байгаа хөх, шар савнуудад шалгалт хийдэг. ШӨХТГ–аас гэр хорооллын айл, худалдааны төвүүд, ус түгээх газруудыг хамруулж бидний хэлж заншсанаар хөх савны хэрэглээний талаар иргэд хэр ойлголттой байдгийг судалж үзжээ.

“Нарантуул” худалдааны төвд хөх сав, канистер худалдаж байгаа хүмүүс 1.5 гэсэн тэмдэглэгээтэй савнаас бусад нь хортой гэдгийг огт мэдэхгүй байгаа нь уг судалгаанаас ажиглагдсан байна.

Иргэдэд хорт хавдар үүсгэдэг зүйл худалдаж байна хэмээн шаардлага тавихад иргэд ус, хоолоо хийх албагүй. Тос, шатахуун хийж болно гэсэн тайлбар өгсөн аж. Хуванцар савны хадгалалтын хугацаа ихсэх тусам хортой элементүүд өсч байгаа нь хүнсний зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Мөн хуванцар сав худалдаж байгаа хүмүүс иргэдэд ийм тэмдэглэгээтэй савыг хэрэглэж болно гэсэн хэмээн худал мэдээллийг хүртэл өгч байжээ.

Ийнхүү иргэд хэрэглээндээ хуванцар савыг хэрэглэж болохгүй юм чинь бидоноор усаа зөөж, айраг цагаан идээгээ хадгалахаар болж. Гэтэл энэ нь мөн л адил аюултай хэмээв. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар усны хөнгөн цагаан саванд агуулагдах хүнд металлын хэмжээ буюу хар тугалга 122-250 дахин их, кадьми 10-53 дахин өндөр, төмөр хувинд төмөр 58-90 дахин, цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга 240-360 дахин, кадьми 33-70 дахин их агууламжтай байгааг тогтоожээ.

Ингээд иргэд чухам ямар сав, бидоныг хэрэглэх вэ гэдэг эргэлзээ төрөн гарч байгаа юм. Иймээс л иргэд "хортой" гэсээр байхад татгалзаж чадахгүй байгаагийн гол шалтгаан болоод байгаа юм. Тэгвэл ШӨХТГ–ын дэд дарга А.Ариунболд энэ талаар “ Хөтөлбөр боловсруулж дээд шатны байгуул­лагуудад өгнө. Хамгийн гол нь иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл өгөх нь чухал болоод байна. Манай байгууллагын үзэж буйгаар хоёр гарц байна. Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас бүр мөсөн хэрэглээг халъя. Тэгэхээр иргэд ус, хүнсээ ямар саванд хийж хадгалах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс зориулалтын саваар хангаж болно. Импортоор оруулж ирэх нь овор хэмжээ ихтэй учраас хамгийн гол гарц нь үйлдвэрлэх. Үйлдвэрлэхийн тулд зүгээр нэг тэмдэглэгээ тавиад орхих биш шинжилгээнд хамруулж, хяналт сайн тавих хэрэгтэй. Ямар ч байсан манай байгууллага ундны усны энэ асуудлыг Засгийн газарт хүртэл нь төсөл хөтөлбөр, санал боловсруулж ажиллана” гэв.

Улсын хэмжээнд зургаан сая сав эргэлдэж байгаа бөгөөд хотынхны 80 орчим хувь, хөдөөний хүмүүсийн 50-60 хувь нь хуванцар сав хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүнээс дүгнэн үзэхэд, биднийг дэндүү хэнэггүй зантай гэдэг нь харагдаж байгаа биз. Хавдраас бид өөрсдийгөө л хамгаалахгүй бол ниргэсэн хойноо хашгараад тусыг үл олно.

Доллар дөрвөн төгрөгөөр буурч, махны үнэ 935 төгрөгөөр хямдарчээ

Манай улсын эдийн засаг аврагдах нь бүү хэл доройтож туйлдаж байна гэлтэй. Ийн хэлэхийн учир нь гадаадын хөрөнгө оруулалт 0 тэнцэв. Экспортын орлого буурлаа. Төвсийн алдагдал сар хүрэхгүй хугацаанд 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 879 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ сарын эхээр 1998-2002 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш дөрвөн төгрөгөөр буурлаа. Монгол банкны хаалтын ханшаар доллар 1992 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1994-1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1997-1998 төгрөгөөр зарж байна.

Аравдугаар сарын хоёр долоо хоногт онины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5755 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 935 төгрөгөөр, үхрийн цул мах 885 төгрөгөөр буурчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 9.7 хувиар буюу 470 төгрөг, хонины цул мах 10.3 хувиар буюу 655 төгрөгөөр тус тус буурчээ.

Хэвлэл мэдээллийн салбарын "Урлагийн II их наадам”-ын шилдгийн шилдгүүд тодорлоо

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдийг тодрууллаа.

Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, НСУГ, БСШУЯ, НУБЧ, МОСАХ, "Практикал даатгал", "Дархан минж", "Голден жем", "Витафит групп", "Андра агентлаг", "Уран гоёл", "Мөнгөн ганзай", "News portal" зэрэг байгууллагууд ажиллаа.

Энэ жилийн наадам Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулж, гала тоглолтын үеэр эдгээр тодорч үлдсэн шилдэгч оролцогчдоос шилдгийн шилдгийг болоод Гранпри эздийг шалгаруулсан юм.

Шилдгүүдтэй эндээс танилцаарай

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа