Английн Челси клубтэй хамтран ажилладаг Японы алдарт YOKOHAMA брэнд нь “Челси клубын идэвхтэй дэмжигчдийн холбоо”, “Вай Ти Эм” ХХК, “Кроне” Браухаустай хамтран энэ бямба гаригт явагдах "Челси v Ливерпүүл" клубуудын тоглолтын үеэр томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд зөвхөн Челсигийн 400-500 дэмжигчид цугларна.

Хувцасны код: Челсигийн жерси, эсвэл ороолт, малгай гэх мэт зүйлс, мөн өөртөө байгаа туг далбаа, баннер, уриа лозонгоо авчирах

Арга хэмжээ 17:00 цагт “АСА” Циркийн зүүн талд байрлах “Кроне” рестораны үүдэнд "Цэнхэр хивсний ёслол"-оор эхлэх болно.

Тухайн арга хэмжээ ямар нэгэн ТАКСГҮЙ бөгөөд Челсигийн жерситэй бүх дэмжигчдэд 1 ширхэг нэрийн пиво үнэгүй тараагдах болно.

ЯЗГУУРТНУУДЫН ҮНЭНЧ ДЭМЖИГЧДЭЭ!!! Хайртай багаа хамтдаа уухайлан дэмжицгээе, Ялалтын төлөө хамтдаа тэмүүлцгээе. ЧЕЛСИ БОЛ БИДНИЙ НЭР ТӨР