Саяхан Канад улсад зохион байгуулагдсан “Бөмбөрцөгийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, авьяаслаг мисс болон аялал жуулчлал мисс хэмээх хоёр шагналын эзэн болоод ирсэн “АзРийч” ХХК- ны гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалантай ярилцлаа.

Тэрбээр та бидний сайн мэдэх “Аз Их дэлгүүр”-ийн үйл ажиллагааг өргөтгөн хүүхдэд зориулсан цогцолбор төв болгон компаниа амжилттай удирдаж явааа манай нийгмийн үлгэр жишээ залуу захирлуудын нэг юм.

-Танайхыг “Аз”хүүхдийн их дэлгүүр гэдгээр нь илүү сайн мэднэ. Компанийхаа талаар товчхон танилцуулаач?

-Манайх хүүхэдтэй холбоотой энэ бизнесээ эхлээд аль хэдийн 25 жил болжээ. Гэр бүлийн бизнес гэж хэлж болно. Мэдээжшууд л Их дэлгүүр болчихоогүй, хамгийн жижиг нэгжээс эхлээд маш олон эрсдэл шалгаралыг давантуулж байж одоогийн Аз Молл-г бий болгосон. Аз Хүүхдийн Их Дэлгүүр гэдгээр манайхыг хүмүүс илүү сайн мэдэх байх. Одоо “Аз Рийч” компани маань “Аз Хүүхдийн Өлгий”ний Оёдолын үйлдвэр, “Az Mall” Хүүхдийн Их Дэлгүүр, “Az Family” Гэр бүлийн Ресторан, “Аz Land” Тоглоомын Хотхон мөн Азтай Хүүхэд сан буюу миний үүсгэн байгуулсан сантай нийлээд хүүхэдтэй холбогдолтой бүхий л үйл ажиллагааг яавуулж байна. Аз хүүхдийн Их дэлгүүүрт маань Mass Market буюу нийтэд зориулсан бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг байсан бол бид энэ жилээс Aз Молл болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ мөн Niche Market буюу хүүхдэд зориулсан тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг итали францаас албан ёсны эрхтэйгээр монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байгаадаа баяртай байна.

- Хүүхдэд зориулсан тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэхээр юу байх вэ?

Манай улсад Louis Vuitton, Versage, Burberry,Ermenegildo zegna гэх мэт насанд хүрэгчдэд зориулсан тансаг хэрэглээний брендүүд олон байдаг. Харин хүүхдийн тансаг хэрэглээнд зориулсан брендүүд хараахан орж ирээгүй. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхэдээ чанартай брендийн хувцасаар хувцаслахын тулд ихэвчлэн гадагшаа явж худалдан авалт хийдэг. Гадагшаа явж худалдан авалт хийнэ гэдэг маань нэг үгээр хэлбэл манай дотоодын мөнгөний урсгал гадагшаа урсаж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ гадагшаа урсаж байгаа мөнгийг яаж дотоодод нь эргэлдүүлэх вэ? бид худалдан авалт хийхийн тулд аль нэг гадны улс руу биш дотоодод нь энэ нөхцөлөөр хангаад өгчихвөл энэ асуудлыг хялбархан шийдчихнэ. Тиймээс бид Niche Market буюу энэ бүлгийн хэрэглэгчиддээ зориулсан тансаг хэрэглээний брендүүдийг 2015 оноос эхлэн албан ёсоор оруулж ирж амжилттай хэрэгжүүлж байна. Манайд Италийн Foppapedrettiбрендийн цэвэр модон тавилга ор сандал мөн бүрэн автомат хүүхдийн тэрэг, францийн алдарт 3pommes, Absorba брендийн хүүхдийн хувцас гэх мэт өөр олон хүүхдийн хувцасны брендүүдийг бүрэн коллекцоор дэлгүүртээ худалдаалж байгаа. Мөн манай дэлгүүрт худалдаалагдаж буй бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрээсээ шууд таны гарт очдог болохоор шинэ гарсан загварын хувцасыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой.

-Таны багын хүсэл мөрөөдөл юу байв?

- Хүүхэд бүхэн том болоод ямар хүн болох ямар ажил хийх талаараа их л нухацтай бодлогоширч байгаа харагддаг, би ч мөн тэдний адил ирээдүйнхээ талаар их л сайхан зүйл хүсч мөрөөдөж мөрөөдлөөрөө жигүүрлэгдэж амьдарч ирсэн. Жаахан хүүхэд байхдаа ээжээсээ “Ээжээ би том болоод ямар хүн болох ёстой вэ”? гэж гайхан асуухад ээж минь миний охин ямар ч мэргэжилтэй ямар ч хүн болж болно, харин хүнд хэрэгтэй л хүн болоорой гэж захиж хэлж байсан нь одоогийн миний амьдралын утга учир үнэ цэнэ болсоор ирсэн. Би хүнийг баярлуулах дуртай, бусдад жинхэнэ тус хүргээд түүнээсээ хамгийн сайхан мэдрэмжийг авдаг болохоор би ажилдаа хайртай. Хийж буй ажил минь миний хүүхэд насны гэнэн цайлган тэр л хүсэл мөрөөдлөөс минь эхтэй.

–Би энэ компанийн өв залгамжлагч гэдэг байдлаар өөрийгөө эртнээс бэлдэж ирсэн үү. Ер нь хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаач?

-(хэхэ) Тийм бодол үнэндээ байгаагүй! Ардчилал гарсан цагаан морин жил би төрсөн. Тухайн үед хүмүүс амьдрах гээд л ганзгын наймаа руу хошуурч байсан үе. Тэр ч бүү хэл залуу хүмүүс амьдралаа босгох гээд үр хүүхдээ эмээ өвөө дээр нь орхиод явдагыг буруутгах аргагүй. Тэдний нэг нь миний ээж, аав хоёр. Би найман нас хүртлээ эмээ өвөө дээрээ өссөн. Харин одоо бодоход эмээ өвөө дээрээ өссөн нь миний хүмүүжлийн хамгийн том суурийг бүтээж өгсөн байдаг. Ээж аав хоёр маань хоёулаа хуульч мэргэжилтэй. Хуульч гэр бүлд өснө гэдэг маш хатуу дектатури, өндөр шаардлага, зарчимч хариуцлагатай шудрага хүн болгож намайг төлөвшүүлсэн.

-Таны энэ хөдөлмөрч, дайчин зан чанар хэзээнээс бий болсон юм бэ?

-Тийм байна уу? Баярлалаа! Би айлын ууган охин доороо хоёр дүүтэй. Ээж маань намайг залуудаа төрүүлсэн. Анхны охиноо хараад хажуугаар нь амьдралаа босгох гээд хүссэн хүсэл бүхнийг минь биелүүлэх нь бүү хэл сонсох ч завгүй бизнесээ хийгээд явахаар би гэдэг хүн хэн ч дэмжиж туслаагүй байхад хүссэн зүйлийнхээ ард заавал өөрөө гарч санасандаа хүрдэг зантай болж өсчээ. Тэдэнд миний хүслийг сонсох цаг завч байгаагүй. Энэ нь эргээд надад асар том хөрөнгө оруулалт болж чадсан. Тиймээс болохгүй зүйлийг болгох гэж өөрөө зүтгэж байж ард нь гардаг зантай. Ээж аав маань миний эцэг эхийн хуралд ганцхан удаа л сууж байсан. Би онц сурдаг байсан болхоор тэдний ажилд саад болдоггүй амар байсан байхаа.(инээв).

-Эдийн засгийн хямрал танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Нөлөөлөлгүй яахав. Энэ хямралын үед ашигтай ажиллаж байгаа бизнесийн байгууллага их цөөн байх. Бизнесийн ухаанд хямралыг яаж зөв тийш нь эргүүлж, үүнийг хэрхэн давуу тал болгож даван туулах вэ гэдгийг л олж харах нь чухал. Бизнест зуун хувийн ашигтай бизнес гэж байдаггүй, зарим бизнес алдагдлаа нөхөөд эргэлдэж л байвал болоо гэдэг байхад зарим нь бүр алдагдалтай ч ажиллах үе бий.Би өөрийнхөө бизнес дээр яръя л даа. Тухайлбал хүүхдийн хувцас гэдэг том хүний хувцаснаас илүү өндөр өртөгөөр бүтдэг. Учир нь хүүхдийн хувцас том хүнийхийг бодвол ажиллагаа их өндөр татвартай. Гэтэл монгол орны цаг уурын онцлого 4 улиралтай, мөн монгол хүүхдийн биеийн хөгжил харьцангуй хурдан. Энэ нь тухайн хүүхэд нэг хувцасыг уур амьсгал улиралаас шалтгаалаад нэг л улирал өмсөнө харин дараа жил нь хүүхэд өссөн байдаг болхоор нөгөө хувцас таарахаа больж багадна гэсэн үг. Мөн ихэнх ээж аавууд маань залуу гэр бүлүүд эдийн засгийн эрх чөлөөнд хараахан хүрч амжаагүй болохоор тэдэнд ганцхан улирал өмсөх хүүхдийнх нь хувцасыг үнэтэй зарж болохгүй. Гэтэл манай хүүхдийн хувцасанд ноогдох татварын хэмжээ бусад ороныхонтой харьцуулахад харьцангуй өндөр. Ихэнх улс орон хүүхдийн гэх тодотголтой зүйлсийг татвараас чөлөөлсөн байдаг.Тэгэхэээр энэ бизнесийг хийхийн тулд бид ямар их эрсдэл үүрдгийг ойлгох байх. Энэ хугацаанд бид нар дандаа ашигтай ажиллаж чадсан уу гэвэл үгүй. Биснесээ тогтмол явуулж хэрэглэгчидэд боломжийн үнэтэй бараа нийлүүлж итгэлийг нь олохын тулд бид нар алдагдалтай ажиллах үе зөндөө гардаг. Хэрвээ хууль санаачлагч нар маань хүүхдийн хувцасыг татвараас чөлөөлж өгөх юм бол энэ нь эргээд монгол орны хүн амын өсөлтөнд эерэгээр нөлөөлж хүн амыг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой гэдгийг олж хараасай гэж хүсэж байна.

-Залуу хүний хувьд ямар зарчмаар ажилчидаа удирддаг вэ?

-Шудрага бас уян хатан зарчмаар ажилладаг.Манай ээж аав захирал гээд ажилаас хойш суудаг хүмүүс биш. Жижиг том гэлгүй тэд бүгдийг хийдэг. Ингэснээр тэд илүү сайн ажлаа мэдэрч хаана дутагдалтай сул тал хаана давуу тал байгааг олж харж алхам тутамдаа ажлаа хянаж явдаг. Би ч мөн тэдний адилаар зүгээр суулгүй бүгдийг хийдэг. Манай компаний энэ их амжилт дан ганц удирдлагаас биш залуу нас сэтгэл зүрхээ зориулсан манай хамт олон ажилчдын минь хөдөлмөр гэдгийг хэлэхэд таатай байна..

-Хүн удирдаж, ажил хийлгэнэ гэдэг хэцүү санагддаг. Хэрхэн яаж үр бүтээлтэй, тогтвор сууршилтай ажиллуулдаг вэ?

-Би тэр хүмүүсийг ойлгож байж, тэр хүмүүс намайг ойлгоно, ингээд бид чин сэтгэлээсээ ажлаа хийнэ. Хүмүүсийг удирдаж ажил хийлгэх үнэхээр хэцүү ажил. Тэр тусмаа манайх шиг үйлчилгээний ажилд бүр хүндрэлтэй. Би ямар ч тохиолдолд ажилчидынхаа талд зогсдог. Энэ хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлж байна. Ажилдаа дуртай, тухтай сайхан байх нөхцөлөөр бид хангах ёстой. Зүгээр л цалин өгөөд дээрээс заавар зөвлөгөө өгсөн байдлаар хэн ч тогтож ажиллахгүй. Тэр хүмүүсийг ойлгож, сэтгэл хангалуун байлгах гэж, хэн хэндээ ашигтай ажиллах гэж маш нарийн ухаан шаардагдана. Манай ажилчид надтай ярилцах дуртай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, би ч ажилчдынхаа санаа бодлыг сонссноор бид хамтдаа илүү сайн бас илүү зөв шийдвэрүүдийг гаргаж чаддаг.

-Хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүний бизнес болохоор энерги нь хүртэл их гоё байдаг байх?

- Тэгэлгүй яахав. Хүүхэд гэдэг арчсан толь мэт, цав цагаахан цаас шиг бодол санаатай хүмүүс. Хэнд ч муу санаж хэнийг ч үзэн яддаггүй ариун сэтгэлтэй. Тэд магадгүй томчууд биднээс ч илүү ухаантай. Харин тэр ариухан хүмүүсийг яаж тэр чигээр нь хадгалж үлдэх вэ гэдэг л миний сэтгэлийг их зовоодог.

-Монгол хүүхдийн ирээдүйн талаар юу гэж боддог вэ?

-Би хүүхэд бүхний ирэээдүйгэлэг бүтэн гэр бүл, эрүүл бие саруул ухаан, аз жаргалтай инээд мөн шудрага үнэнээр хүрээлэгдсэн нийгэмтэй байгаасаа гэж хүсдэг. Монгол орны ирээдүй болсон хүүхдүүд томчууд биднээс үлгэр дуурайлал авч байгаа.Social Media хөгжсөн мэдээллийн эрин үед амьдарч байгаагын хувьд цахим ертөнцөөр дамжуулан эерэг мэдээлэлийг илүү хүргэх хэрэгтэй.Энэ цахим ертөнцийн ач тус гавъяа их ч бас сул тал олон бий. Бид цэцгийг усаар ургуулдаг бол хүүхэд гэдэг хүрээлэн буй орчны мэдээллээр өсөж томордог. Энэ нийгмийг илүү сайн тал руу нь эргүүлхийн тулд бид хүүхдийнхээ оюун бодол сэтгэхүйг сөрөг мэдээллээр биш эерэг үлгэр дуурайллаар залж чиглүүлэх нь зүйтэй. Үүнд харин эцэг эх болон хэвлэл мэдээлэлийнхэн сэтгүүлчид маань онцгой их ач холбогдол өгч ажилладаг байгаасаа.Би монгол хүний билэг оюунд итгэдэг.Та бид бүгдээрээ илүү сайхан ирээдүйг, хүнлэг энэрэнгүй нийгмийг хойч үедээ өвлүүлэн үлдээж чадна!

- Саяхан болсон Канад улсад зохион байгуулагдсан Бөмбөрцөгийн мисс тэмцээнд Авъяас топ 10-т багтаж, аялал жуулчлал мисс шагналыг эх орондоо авчирсанд баяр хүргье. Тэмцээний сониноос хуваалцаач?

-Баярлалаа!Хүүхэд байхдаа олон тэмцээнд орж олон шагнал медаль хүртэж байсан. Тиймээс шагнал гэдэг шаргуу хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд ирдэг гэдгийг сайн мэднэ. Miss Globe тэмцээн нь дэлхийн хэмжээнд 4т ордог том тэмцээн болхоор нилээн өрсөлдөөнтэй болсон.Монгол гэдэг орныг тэд надаар төсөөлөн үлдэх учир би алхам бүртээ хариуцлага алдалгүй, болж байгаа бүх арга хэмжээнд идэвхитэй сайн оролцсон. Тэдний төсөөллийг өөрчлөх үүднээс тэмцээний ерөнхий шүүгч, хотын дарга болон бусад орны мисс охиддоо зориулж Монгол орны тухай илтгэл тавьсан. Би илтгэлдээ монгол гэхээр л бичиг үсэг тайлагдаагүй бүдүүлэг нүүдэлчид зэрлэг үндэстэн гэсэн ойлголттой байдаг нь нууц биш.Гэвч үнэндээ гуравхан сая хүнтэй хэрнээ бид бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан. Нүүдэлчин айлууд маань малдаа явахдаа гэрээ цоочилдоггүй. Учир нь ядарсан, өлссөн хүн гэрт нь ирээд хоол хийж идээд амраад явж болдог. Ийм өгөөмөр сэтгэлийн тэнхээтэй энэрэнгүй үндэстэн манайхас өөр дэлхийн хаана ч байхгүй. Энэ мэтээр би эх орноо маш сайн сурталчилж чадсан нь миний амжитлын үндэс болж өгсөн.

-Ахиад тэмцээнд оролцох бодол байгаа юу? Авъяас дээр ямар номер үзүүлсэн бэ?

-Тэмцэээний дараа олон санал ирсэн л дээ, миссийн тэмцээнд болон загварын шоунд орох урилга гэх мэт. Миний хувьд ахиад ийм тэмцээнд орох бодолгүй байгаа. Гаргасан амжилт минь надаа хангалттай. Одоо илүү оюун ухаанаа сорьсон зүйл хийхээр төлөвлөж байгаа. Хүмүүс намайг мисс гэдэгээр биш хийсэн ажлаар минь дүгнээсэй гэж хүсч байна. Би авъяас дээрээ Могол ардын Үелзүүр бүжиг бүжиглэсэн. Бүжиг дэглээч Туяа багш маань анх миний гарыг шалгаж үзээд чиний гар урт болохоор энэ бүжигт яг тохирно гээд сонгосон. Энэ бүжиг нь гарын хөдөлгөөнөөр эмэгтэй хүний уян зөөлөн дотоод сэтгэл болоод эмэгтэй хүний бүхий л шинжийг агуулсан агуу түүхтэй бүжиг юм байна лээ. 40н жилийн өмнө хүүхэд залуучуудын анхдугаар их наадмаас Долгор багшийн дэглэлтээр Оюунгэрэл гуай Алтан Медаль хүртэж байсан ийм сайхан бүжгийг сурна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Мөн 40 жилийн дараа энэ бүжгээр ахиад авъяас шилдэг 10т багтаж шагнал хүртсэндээ их баяртай байгаа.

-Архи согтууруулах ундаагүй зөвхөн хүүхдэд зориулсан ресторан болохоор хүүхдийн тэмдэглэлт баяруудыг зохион байгуулахад илүү гоё уур амьсгал бүрдүүлсэн юм байна. Эцэг эхчүүд аль ч хамаагүй ресторанд тэмдэглэж харагддаг?

- Баярлалаа. Эцэг эхчүүдэд маань гэр бүлээрээ хүүхдээ дагуулаад дэлгүүр хэсэнгээ чанартай хоол идүүлчих боломжийн газар ховор л доо. Манайд энэ бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Ээж аав нь худалдан авалт хийхийн хажуугаар хүүдүүд нь тоглоомын хотхонд тоглож болно. Мөн гэр бүлээрээ амт чанартай хоол идэнгээ урлагийн үзүүлбэр үзэх боломжтой. Хүүхдийн ресторан гэдэг утгаар бид хамгийн сайн чанарын хүнсээр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр ханагасан хоол хийхийг гол зорилгоо болгон ажилладаг. Хоол гэхээр эрүүл ахуйн байдлыг нь чухалчилдаг, хеликобактериас ахуулаад элдэв халдварт өвчины нянг дан ганц Fairy-р арилгах боломжгүй болхоор бид рестораны тоног төхөөрөмж, аяга таваг гээд бүх хоолны хэрэгсэлээ францын ариутгалын бодисоор ариутгаж ионы гэрлээр шардаг. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зоволгүй хүссэн хоолоо авах боломжтой. Манай ресторанд хүүхдүүд ихэвчлэн төрсөн өдөр үсэглэлийн баяр шинэ жил мөн даахи үргээх найраа хийхээр ирдэг. Хүлээн авалт болгонд урлагийн номерыг манайхаас үнэ төлбөргүй тоглуулж өгдөгөөрөө онцлог. Мөн охид хөвгүүдэд тусгайлан тохижууулсан VIP өрөө болон манай рестораны дотоод засал бүхэлдээ хүүхдэд зориулагдсан. Чөлөөт уран бүтээлч Түвшинтөгс ахын маань хийсэн үлгэрийн баатруудаас гадна миний хувийн цуглуулга болох олон үндэстэний хүүхэлдэйтэй хоол идэнгээ танилцах боломжтой

Сонирхолтой ярилцлага өгч үнэтэй цагаасаа хуваалцсанд таньд баярлалаа. Танай хамт олон болон таны цаашдын ажилд улам илүү амжилт хүсье!

Танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.Баярлалаа.

Н.Ганчимэг