Америкийн нэгэн фермер эр мал эмнэлэгийн мэргэжилтнүүдээс яаралтай тусламж хүсчээ. Учир нь түүний фермийн нэгэн үнээ төллөхөд хүндрэл үүсчээ.

Мал эмнэлэгийн мэргэжилтнүүд үнээг мэс заслын аргаар тугалуулахад биеэрээ нийлсэн ихэр тугал гарсан байна. Харин фермер эрд аз тохиогоогүй бөгөөд тугалууд тэр шөнөдөө амьсгал хураажээ.