Цахилгаан дулааны үнэ нэмэх талаар Эрчим хүчний зохицуулах газраас мэдээлсэн билээ. Энэ нь иргэдийг нэлээдгүй бухимдуулаад байгаа. Тус газрын уг шийдвэртэй холбоотойгоор МҮЭХ-ноос цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэх үндэслэл болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифт нөлөөлөх байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг хүссэн албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.

 

МҮЭХ цахилгаан, дулааны үнэ тарифын өөрчлөлт, ялангуяа дулааны суурь үнийг нэмэгдүүлэх ямар шаардлага байгаа талаар ард иргэдэд ойлгомжгүй байна гэж үзэн албан бичиг хүргүүлээд байна. Албан бичигт дулааны суурь үнийг тогтоох шаардлага, үндэслэлийн талаар бодит, үнэн зөв мэдээллээр иргэд, хэрэглэгчдийг хангах, цахилгаан, эрчим хүчний алдагдлын шалтгааныг бодитойгоор тогтоож, алдагдлыг багасгах, холбогдох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх (эрчим хүчний салбарын алдагдлыг хэрэглэгч бус тухайн салбар хариуцаж байх ), цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэгдүүлснээс иргэд, хэрэглэгчдэд ирэх дарамт, ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авах, тухайлбал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хүсэлтийг оруулжээ.


үргэлжлэлийг энд  дар

 

Н.Батаа