Орон сууцтай болохыг хүсэгчдийн мөрөөдөл ч “биелэлээ” олохоосоо өнгөрч байх шиг. Засгийн газраас уг нь иргэдээ орон сууцтай болгох супер арга олсон. Тэд урьдын засгийн газрын хийсэн бүхнийг үгүйсгэж, хамтарсан засгийн газрын 6 хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр нь орон сууцны  үнэ нэмэх гол шалтгаан болсон гэж ярьж байсан. Түүнчлэн өөсдийнх нь хэрэгжүүлж буй хөтөлбөр бол орон сууцны үнийг тогтвортой байлгаж, иргэдийг орон сууцтай болгох боломжтой” гээд л магтаад байсан билээ. Гэтэл байрны үнэ улам бүр өссөөр л байна.

 

Орон сууцны үнийг тав, зургадугаар сарынхтай харьцуулахад ам метр тутамдаа 200-400 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны байдлаар СХД-т орон сууцны ам метрийн үнэ дунджаар 1 440 000 төгрөг байсан бол сарын дотор л 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Баянзүрх дүүрэгт баригдаж буй орон сууцны үнэ даруй 350-400 мянган төгрөгөөр өссөн байна.

 

Засгийн газар, Монголбанк үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд шат дараатай олон ажил зохион байгуулж буй. Тухайлбал, Монголбанкнаас барилгын материалын  дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломж олгох, барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 136.8 барилгын материал импортлогчдод улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгах зорилгоор 129.4, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор барилга угсралтын компаниудад 385 тэрбум төгрөгийг тус бүр 5.5-7 хувийн хүүтэйгээр олгох болсон. Энэхүү эрэлт, нийлүүлэлтэд чиглэсэн уялдаатай бодлогын үр дунд орон сууцны үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэж байгаа талаар хөтөлбөр боловсруулагчид хэлж байсан юм.

 

Ярьж хэлж буй нь сайхан боловч, амьдрал дээр хэрэгжиж байгаа нь үгүй юм гэдгийг эндээс ч харж болохоор. Байрны үнэ ийнхүү нэмэгдээд байхад “Гутарнга үзэлтнүүд” гэж ард түмнээ доромжилсон ерөнхий сайд юу хэлэх бол. Нэг өрөө байр л гэхэд дээд тал нь 80 сая гарчихаад байна. Үүнийг 30 хувийн урьдлчилгаа төлөөд худалдаж авах чадвартай нь хэд байгаа бол.

 

Байрны үнэ нэмэгдчихлээ, тог цахилгаан, дулааны суурь үнэ, шинэ ургацын нөгөөний үнэ ч нэмэгдчихлээ. Сурагчдийн дүрэм хувцасны үнэ ч нэмэгдчихлээ. Такси хүртэл үнээ нэмчихсэн байна билээ. Одоо цалингаас цалингийн хооронд өр зээл тавьж ажилладаг ард түмэн хэрхэн амьдрах вэ. Зах зээлийн үнийн өсөлтийг зохицуулах ч чадваргүй, ард түмний бүсийг л чангалахдаа гаргууд сайн төр засаг юм.

 

Үнэ томорсоор л... цалин жижгэрсээр л байна шүү дээ. Монголын ард түмэн яаж амьдарч, хэрхэн орох оронтой болох вэ. Учир мэдэх хүмүүс 8 хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн хөтөлбөр чэнжүүдэд зориулагдсан л хөтөлбөр. Ажил хийгээд амьдралаа авч яваа энгийн иргэдэд энэ нь хүртээлгүй” гэж байсан. Нээрээ л тийм юм даа.

Дэлгэрэнгүйг энд  дар

 

Н.Чинзориг