Засгийн газраас нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэн шийдэх гэж байна. Өөрөөр хэлбэл бүх нийтээр амардаг баярын өдөр нэгээр нэмэгдэх үү үгүй юу гэдгийг хэлэлцэх юм.

1990 оны долдугаар сарын 29-ний өдөр явагдсан Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон намын суурин дээр явагдсан, ард иргэд өөрсдөө төрөө чөлөөтэй сонгон байгуулсан түүхэн ач холбогдолтой сонгууль болсон билээ.

Тиймээс Засгийн газраас жил бүрийн долдугаар сарын 29-ний өдөр буюу Ардчилсан сонгуулийн өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох хуулийн төслийг өргөн барьсан байна.