Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс (МСНЭ) 2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүдийг тодрууллаа. МСНЭ-ээс энэхүү мэргэжлийн уралдааныг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар номинацид тодруулсан юм.

Сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгийн шилдэг Гран при шагналын эзэн сэтгүүлчээр “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Э. Энэрэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээс ТВ-9 телевиз шалгарлаа. Мөн хэвлэл мэдээллийн шилдэг холбоогоор Монголын сайтын холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо шалгарсан байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг urlag.mn сайт, “Зар мэдээ” сонин, “Өмгөөлөгч” сэтгүүл, “Медиа консул” клубын хамт олон хүртсэн юм.

Ингээд шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг сэтгүүлч:

  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч Ж.Чимэдцэрэн
  • Орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч С.Жавзандулам
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Д.Давааням
  • Радиогийн шилдэг сэтгүүлч З.Сумъяабазар
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч Лунтангийн Болормаа
  • Сайтын шилдэг сэтгүүлч Г.Одгарав (gogo.mn)
  • Сонины шилдэг сэтгүүлч Б.Энхмарт (”Үндэсний шуудан” сонин)
  • Телевизийн шилдэг сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг. (МҮОНРТ)

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүд:

Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээс “Дорнод зон” сэтгүүл, “Архангайн амьдрал” сонин, “Таны элч” сонин, “Алтан говь” телевиз, “Архангай” телевиз тус тус шилдгээр шалгарлаа.