2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-2. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтлийн замд Subaru маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.

БГД-ийн нутаг Нарны зам, Вокзалын уулзварт H.Grace маркийн микробусны жолооч П нь явган зорчигч 60 настай эмэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн.