О.Xангай: Улсын наадмын түрүү бөхийг өвдөг шороодууллаа гээд хүмүүс баяр хүргээд байсан
2015/12/23
Өнгөрсөн ням гаригт “Баянзүрх хайрхны хишиг” барилдаан болж өнгөрлөө.Энэхүү барилдаанд аймгийн арслан О.Хангай түрүүлж, улсын арсланЭ.Оюунболд үзүүрлэв. “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд өнөө цагийнхүч чадал, уран барилдаантай бөх гэгдэх улсын арслан Н.Батсуурь, улсынгарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодоглосон билээ.
Харин тус барилдаанд аймгийн арслан О.Хангай учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан түрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татлаа. Тэрээр гурвын даваанд аймгийн заан Т.Бэгзсүрэнг, дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболд, тавын даваанд улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Т.Баасанхүү, гарьд Б.Гончигдамба нарыг давж, үзүүр түрүүнд үлдсэн юм. Улмаар энэ жилийн наадамд түрүүлсэн хамгийн залуу улсын арслан гэгдэж буй Э.Оюунболдтой барилдаж түрүүлсэн билээ. Ингээд Ховд аймгийн Буянт сумын уугуул Дулааны III цахилгаан станц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Оргихын Хангайтай ярилцсанаа хүргэе.
-Энэ оны отгон хишиг барилдаанд түрүүлж сайхан амжилт үзүүллээ. Монгол Улсын арслан Э.Оюунболдтой өмнө нь барилдаж байсан уу?
-Баярлалаа. Залуу арслантай өмнө нь хэд хэдэн удаа учраа таарч байлаа.
-Хэн нь илүү даваатай юм бэ?
-Би аймгийн заан цолтой байхдаа хоёр ч удаа таарч барилдаж байсан. Э.Оюунболдод нэг удаа унаж, нэг удаа давж байсан.
-Наадмын өмнө бас учраа таарчбайсан санагдаж байна?
-Э.Оюунболдыг арслан болохын өмнө бид хоёр барилдаан таарч би өвдөг шороодож байлаа.
-Тэгэхээр энэ удаа ямар барилдаан гаргахыг нь мэдэж байжээ?
-Ерөнхийдөө хэд хэдэн удаа таарчихсан үе тэнгийн бөхчүүд нэгнийхээ барилдааныг сайн мэднэ. Тэгээд ч бөх хүн унах гэж зүлэг ногоон дэвжээнд гардаггүй болохоор өөрийнхөө чадах бүхнийг л гаргая гэж бодож барилдсан.
-Тухайн үед сандарч байв уу. Хэдий нас чацуу ч Монгол Улсын арсланцолтой бөхтэй барилдана гэдэг сэтгэл зүйн талаасаа амаргүй даваа боловуу. Таны хувьд өрсөлдөгчийнхөө барилдааныг мэдэх учраас хэрхэн барилдахаар төлөвлөж байв?
-Багшийнхаа захисны дагуу өөрийнхөөрөө л барилдъя гэж бодсон. Тэрнээс яг ингэнэ, тэгнэ гэсэн урьдчилсан таамаг байгаагүй ээ. Мэдээж энэ цагийн өсч яваа залуу сайн бөх гэдэгтэй хэн ч маргахгүй. Э.Оюунболд бол сайн бөх.
-Наадмын түрүү бөхийг давсныг хүмүүс хэр хүлээж авсан бэ?
-“Наадмын түрүү бөхийг өвдөг шороодууллаа шүү дээ, баяр хүргэе” гэж хүмүүс хэлсэн. Барилдааны үеэр арслан мордоод түрэхэд нь би дагуулаад мушгичихсан. Иймэрхүү барилдаан дэвжээнээ байнга харагдаж байдаг шүү дээ.
-Та хоёр дотно нөхөд үү?
-Яахав, мэндийн зөрүүтэй, сайн харилцаатай явдаг нөхөд. Бид хоёр чинь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороонд харьяалагдаж байгаа шүү дээ. Ер нь үе тэнгийхэнтэйгээ дотно ярьж хөөрнө дөө. Улсын начин Пүрэвсайхан, аймгийн заан Бадамгарав, аймгийн харцага Төмөрбаатар, аймгийн начин Адьяа, сумын заан Баянмөнх гээд хамт бэлтгэл сургуулилт хийдэг бөхчүүдтэйгээ найзална даа.
-Таны хувьд өдгөө зодоглож буй залуу бөхчүүдээс цолонд ойрхонбөхчүүдийн нэг гэгддэг. Үнэндээ сүүлийн үед заал танхимын барилдаанд ч үзүүлэлт өндөртэй яваа. Удахгүй болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөртэй бөхчүүдийн барилдаанд зодоглох уу?
-Зодоглох байх.
-Ойрын зорилгоо тодорхойлохгүй юу?
-Чансаа өндөртэй 128 бөхийн барилдаанд амжилт үзүүлэх. Энэ барилдаанд чансаагаараа дээгүүрт бичигдэж буй шигшмэл 128 бөх барилдана шүү дээ. Тиймээс энд л чамгүй амжилт гаргахыг хүсч байна.
-Энэ удаагийн хишиг барилдаанд улсын заан Б.Соронзонболд, харцагаБ.Пүрэвсайхан, гарьд Б.Гончигдамба гээд энэ цагийн хүчтэнүүдийг өвдөг шороодуулсан нь үзэгчдийг нэлээд шуугиуллаа. Өмнө нь тэдэнтэй учраа таарч байсан уу?
-Монгол Улсын гарьд Б.Гончигдамба ахтай анх удаагаа барилдсан. Сайхан барилдааныг нь л харж байснаас тулж зодоглож байсангүй. Харцага Пүрэвсайхантай бол хэд хэдэн удаа таарч өгөө, аваатай явсан. Ер нь Гончигдамба гарьдтай анх удаа барилдсан болохоор жаахан эмээж байлаа.
-Т.Баасанхүү начинтай өмнө нэлээд хэдэн удаа таарч барилдсан санагдаж байна. Барилдаан хэр таардаг бол?
-Т.Баасанхүү начин их элдэвтэй. Уран хурц барилдаантай. Хөлд орчих гээд хурдан хөдөлгөөнтэй. Давахдаа даваад, унахдаа унаад л явж байна.
-Модон морин жилийн cap шинийн баярт зориулсан барилдаанд амжилттай барилдаж үзүүрлэсэн. Улсын аварга Мөнхбат, улсын арслан Мөнхбаатар хоёрыг нэг мэхээр давсан. Энэ мэхээ ер нь төлөвлөж гарсан уу?
-Ер нь явж барилдъя гэж бодсон. Тухайн үед хоёуланг нь давхар ачиж хаясан. Өмнө нь давхар ачих мэхийг хийж байгаагүй давтаж ч байгаагүй, барилдааны явцад л ороод ирсэн. Аварга, арслан цолтой бөхчүүдийг хаясандаа баяртай байдаг.
-Бөхийн дэвжээнд хэзээнээс зодоглох болов. Уг нь ХААИС-ийг дүүргэсэн гэдэг?
-Би Ховд аймгийн Буянт суманд төрж өссөн. Багадаа бөхийн бэлтгэл огт хийж байгаагүй. Би үндэсний бөхөөр барилдаад дөрөв тавхан жил болж байна. Төгсөх ангийн оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд сумынхаа наадамд барилдаж цолоо ахиулаад дараа жил нь Ховд аймгийн наадамд аймгийн арслан Батсайхантай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан болсон. Тэгээд удаагүй аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртсэн дээ.
-Яг ямар мэргэжлийн хүн билээ?
-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын инженерийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолдлоор гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөвгийн дөрөвт үлдсэн тухайгаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүртэй хүлээж авсан. "Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна" гэж ирээд л. Тэгснээ намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч өгөөд "Сайн бөх болоорой" гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигдсан. Аав, ээжийн маань удамд байсан сайхан бөхчүүдийн буян гэж бодож явдаг.
-Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?
-Миний аав Оргих гээд улсын тэргүүний тариаланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэргэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн уугуул. Ээж Ховдын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч байгаа.
-Айлын ганц хүү байх аа?
-Эхээс дөрвүүлээ. Гурван эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү.
-Ээжийн тань тал бөхийн удамтай гэж сонссон?
-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын арслан Ванчинхүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэрнээ их уран барилдаантай. Бас аймгийн арслан Магван, аймгийн начин Дамдинсүрэн, аймгийн заан Даваасүрэн гээд сайхан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүүдийн удам гэгдэж яваадаа үнэхээр бахархдаг.
-Та сугадаж тонгорох мэхийг тун гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөнүү?
-Тухайн үеийн барилдаанаас хамаарч шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах, тонгорох мэхэнд овоо гаршаад байгаа.
-Таныг бөх болоход урамшуулж дэмжсэн хүмүүс гэвэл...?
-Аавын дүү Алтанбагана ах надад зодог шуудаг авч өгч байсан. Тэгээд нэг cap гаруй Б.Адьяахүү багшаар гараа дэвээ, барилдааны анхан шатны мэдэгдэхүүн заалгаад, дараа нь Ховд бөхийн дэвжээнд Мягмарсүрэн зааны удирдлага дор одоог хүртэл бэлтгэл сургуулилт хийж байна.
-Долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?
-“Хүч” спорт хороонд долоо хоногт хоёр удаа үндэсний бөхийн бэлтгэл, гурван удаа хүчний бэлтгэл хийдэг.
-Таныг волейбол сайн тоглодог гэсэн?
-Арван жилд байхдаа волейболоор аймгаасаа шалгараад өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тоглож байсан. Яахав, өөрийнхөө хэмжээнд тоглочихно оо. (инээв)
-Цаашдаа юу хийх бодолтой байна вэ?
-Одоогоор бөхөөрөө дагнаад хажуугаар нь сурах бодолтой байгаа. Мэдээж төрийнхөө наадмаар барилдаж, сайхан амжилт гаргахыг хүсч байна.
-Тантай жил гаруйн өмнө ярилцаж байхад найз охинтой гэж байсан. Одоо гэр бүлтэй болсон уу?
-Гэр бүл зохиож амжсан. Манай эхнэр маркетингийн менежерээр төгссөн, нутгийн бүсгүй. Бид хоёр хөөрхөн охинтой болсон. Хүүхэд гэдэг үнэхээр аз жаргалыг цацруулагч гэдгийг одоо л ойлгож явна даа.
-Өөрийг тань модон морин жилийн наадмаар сэргээшийн төрлийн эмхэтрүүлэн хэрэглээд нэлээд жин хаяж улмаар амжилтад тань нөлөөлсөнгэдэг. Үнэн үү?
-Хүмүүс сайн муу хэлж л байдаг. Тэглээ гээд би хэлсэн шиг нь болчихгүй хойно нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.
Bat delger · 2017/12/10
Mundag zaluu shvv awrag bolooroi amjilt hvsi
Бат · 2016/01/28
Сайхан өвөлжиж байна уу?
Ирэх сар шинийн барилдаанд чинь амжилт хүсье.
Барилдах бүртээ нэг мэх сурч байгаарай. Амжилт
Зочин · 2016/01/17
hangai boh boloh yagaachgui tuuhiigeeree baigaa
Зочин · 2015/12/23
Адъяахүү гэж. Бас л Хангайгийн анхны багш нь ажээ. Монгол бөхөд өөрийн хувь нэмэрээ жинтэйхэн оруулж явдаг сайн багш юм. Хангай сайн бөх. Амжилт хүсъе. Оддын өвчнөөс л хол явах хэрэгтэй.
sumaa · 2015/12/23
setguulch ni neeree unen hulduu hulduu yum asuujee
Зочин · 2015/12/23
super
Зочин · 2015/12/23
Сайхан ярилцлага болсон байна улам их амжилт хусье
Зочин · 2015/12/23
Sain buh amjilt husie.