Монголын сэтгүүл зүйн салбарт дутагдаж байсан орон зайг нөхөж, өөрийн гэсэн хэрэглэгч, уншигчтай болж чадсан мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайтын хамт олон таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна.

Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигчдийн үнэлгээ, шүүмжлэл, санал, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа Монголын сэтгүүлзүйн салбарт үгүйлэгдэж байсан мэдээллийн хөтөч сайт болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс юм.

Ажил, амралтын бүх өдрүүдээ манай сайттай хамт өнгөрүүлж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авч уншдаг үнэнч уншигч, хэрэглэгчдэдээ 2016 он Та бүхний амьдралд мартагдашгүй, гайхалтай цаг хугацаа байхыг хүсэн ерөөе.

 

Мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт байгуулагдаад гурван жил болжээ. 2015 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, хийсэн бүтээснээ өндрөөр үнэлүүлсэн он жил байлаа. Тодруулбал манай сайт Монголын сайтын холбооны “Шилдэг хөтөч сайт”-аар тодорч, Сэтгүүлч Н.Ганчимэг МСНЭ-ээс "Ган үзэгтэн", Сэтгүүлч Н.Сайнбуян МОСАХ-ны "Цахим элч"-ээр тус тус энгэрээ мялаав. Энэхүү баярт мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцахад туйлын баяртай байна. Бид бүхний шагнал бус уншигч олон та бүхэн хамт байсны илрэл юм.

Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн та бүхэндээ сайтын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт шинийг санаачлан, үйл ажиллагаа өргөжүүлсэн манай хамт олон ирэх онд илүү ихийг санаачилж, улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын мэдээллийг шуурхай түгээж, нийгмийн амьдралыг тольдогч байх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно.

 

Цаг хугацааны тvvх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгvй их амжилт бүтээлээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

Од хийморьтой угтаарай

Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хүрээрэй

Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн Шинэ жилээ угтаарай