Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2016/01/01
Өнөөдөр 2016 оны 01-р сарын 01, бүх нийтийн амралтын өдөр. Бүх нийтийн амралтын энэ өдөр машины улсын дугаарян хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.