Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спортын дунд сургуулийн ажилчдын Шинэ жилийн цэнгүүн “Хатад гоо” зоогийн газарт 2015.12.30-ны өдрийн 17:30 цагаас эхлэн зохион байгуулагдсан байна. Тус сургуулийн манаач иргэн Б /54 настай, эрэгтэй/ 2015.12.30-ны өдрийн 20:30 цагт зоогийн газраас гараад сураггүй болжээ. Тиймээс ОБЕГ-т 2015.12.31-ний өдрийн 00:45 цагт дуудлага өгч аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 2015.12.31-ний өдрийн 00:50 цагаас эхлэн зохион байгуулсан байна. 2015.12.31-ний өдрийн 02:03 цагт “Хатад гоо” зоогийн газраас зүүн урд зүгт 600 метрийн зайд “Ачуут” голын эргээс осгосон байдалтай эсэн мэнд олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.