2016 оны 1 дүгээр сарын 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 494 авснаас зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 5, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СБД-ийн нутаг 32-ын уулзварт H.Avante XD маркийн авто машины жолооч Б нь Т.Prius маркийн Э, Т.Prius маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтжээ.

СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд H.Elantra маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 31 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон.