Б.ЭНХ

Гаалийн ерөнхий газарт өнгөрсөн оны аравдугаар сард багагүй халаа, сэлгээ өрнөсөн билээ. Нэг дор 40 гаруй хүнийг цомхотгох тушаал гарч, нийт 70 гаруй хүн ажлаа өгсөн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ удаа тус газарт дахин халаа сэлгээ хийгдэх нь тодорхой болжээ. Энэ нь Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх хүрээнд өрнөж буй аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Гаалийн ерөнхий газраас 100 гаруй хүнийг цомхотгох асуудал яригдаж байгаа ажээ. Түүнчлэн Татварын ерөнхий газраас ч 150 хүнийг цомхотгох тушаал гаргах гэнэ.