Баярын өдрүүдэд иргэд ахуйн хүрээнд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж улмаар танхайрахч гэр бүлийн гишүүдээ эрүүл мэндээр нь хохироосон олон хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл иржээ.

Тус мэдээллийн шалгахад Дэнжийн .... тоотод суух 15 эмэгтэй дүүгээ “хоол удаан хийлээ” гэж хүргэн ах 44 настай Б гэгч нь согтуурсан үедээ тогоотой хоол өшиглөн, зүүн хөл, гарыг түлж гэмтээн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг шалгаж байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.