УИХ-ын гишүүн, ХҮНамын дарга С.Ганбаатар өчигдөр "Ийгл Ньюс" телевизийн "Иргэний мэдээ" нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцжээ. Тус нэвтрүүлэг өчигдрийн дугаараас эхлэн "Үнэнээ хэлэх мөч" булантай болсон юм байна. Энэ үеэр С.Ганбаатар гишүүн сэтгүүлчийн асуусан зарим сонирхолтой асуултад хариулт өгсөн юм. С.Ганбаатар гишүүний намтрыг, “Иргэний мэдээ” нэвтрүүлэгтэй та бүхний сонорт хүргэе.

Төгссөн сургууль, мэргэжил:

1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1989-1991 онд МУИС-ын Германы инженерийн бэлтгэл

1991-1993 он Монгол Улсын Политехникийн Их Сургууль

1993-1996 ЗХУ-ын Новосибирскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль

1996-1998 онд Хамерсмит Вест Лондон коллеж

2009-2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль

2011- оноос ШУТИС-ын Докторант

 

Ажилласан байдал:

1997 - 2000 онд
Английн Сосейти Женерал банканд дадлагын менежер

2001 - 2002 онд
ХААН банканд тусгай активын газрын захирал

2002 - 2003 онд
Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш

2003 - 2005 онд
Удирдлагын академид багш

2004 оноос
Монголын Лектор төвийн үүсгэн байгуулагч хүндэт ерөнхийлөгч

2004-2005 онд
УИХ-ын даргын нийгэм эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх

2005 - 2007 онд
Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн

2006 - 2008 онд
Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн

2007 - 2011 онд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

2007 - 2013 онд
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч

2011 оноос Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд Ерөнхийлөгч

2012 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013 оноос
Монголын Үйлдвэрчний холбооны хүндэт ерөнхийлөгч

2015 оноос
Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны ерөнхийлөгч

 

Гадаад хэл:

Англи, Орос

 

Цахим шуудан:

[email protected]

[email protected]

 

Цахим хуудас:

http://ganbaatar.parliament.mn

Facebook.com/ganbaatar.sainkhuu

www.ganbaatar.mn

 

С.Ганбаатар ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Ч.Төмөрсүх