​Сайн байна уу эрхэм уншигчидаа. Би 25 настай хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн залуу байна. Би хайрт эхнэртэйгээ танилцаад 7 жил болж байна. Энэ хугацаанд бид 2 элдэв асуудал, зөрчилдөөнгүй сайхан амьдарч ирсэн.

Тэхдээ сүүлийн 1 жилийн хугацаанд би өөр эмэгтэй хүнтэй сексдэхийг хүсээд байдаг боллоо. Би уг нь эхнэртээ дэндүү их хайртай, тэрнээсээ хэзээ ч салж чадахгүй. Манай эхнэр хэнээс ч дутахгүй бие хаа царай зүстэй. Гэсэн ч өөр нэгэн сексийг хүсэх боллоо. Би одоо яав л дээр вэ? Уг нь эхнэрээ хуурахгүй гэж их тэсэх юм.