Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Улмаар Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шvvхээс 4.5 жилийн хорих ял оноогоод байгаа. Тиймээс тэрбээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаад байгаа.

Одоогоор түүний хэргийг хянаж байгаа бөгөөд хурлын товыг гаргаагүй байгаа ажээ. Бид хурлын тов болон Улсын дээд шүүх хэргийг хэрхэн шийдсэн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа