Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ.

Эмчийн дүгнэлтэд, “Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна.

Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтад орсон. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэж дурджээ. Энэ тохиолдлууд нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байгаа юм.