Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2016/02/22
Монгол Улсын Засгийн газрын энэ оны 11 дүгээр хуралдаан ирэх өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1 |
Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
2 |
Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам батлах тухай |
Б.БОЛОР |
3 |
Хөрөнгө гаргах тухай |
Б.БОЛОР |
4 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
5 |
Хөрөнгө гаргах тухай |
Л.ГАНТӨМӨР |
6 |
“Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй, арвин ургацтай үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай |
Р.БУРМАА |
7 |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал
|
||
8 |
Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
9 |
Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
10 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
11 |
Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
12 |
Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэсэн дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
13 |
Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай |
Р.БУРМАА |