Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Сонгогч дээрх цахим хуудсанд хандаж өөрийнхөө регистрийн дугаарыг хийхэд цахим код өгнө. Тэрхүү кодыг хийгээд өөрийнхөө мэдээлэл үнэн бодитой эсэхэд хяналт тавих боломжтой болсон аж. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна.

Санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн байна гэсэн урьдчилсан дүн гэж Бүртгэл статистикийн ерөнхий газрын дэд дарга Ц.Пүрэвдорж мэдээлэв. Гэхдээ энэ тоо тодорхой хэмжээгээр хэлбэлзэх магадлалтай аж. Шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30 гэхэд шилжилт хөдөлгөөн зогссон байхаар шийдсэн байна. Сонгуулийн хэсгийн хувьд 2091 хэсэг 21 аймаг 9 дүүрэг 332 суманд одоогоор байгуулагджээ.