Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Taste of UB" өдөрлөг болно
2013/08/28
“Taste of UB" өдөрлөг 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-нд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна.
Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг эвентүүдтэй ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг хүрэлцэн ирж энэ өдрийг хөгжөөн ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулах юм.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- “Бэнкэл” ХХК
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД :
- Үндэсний соёл амралтын хүрээлэн
- MGL Media Group www.DORGIO.mn
- Улаанбаатар телевиз
- Монголын Тогооч нарын холбоо
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“БЭНКЭЛ” ХХК
УТАС-70108687,99067765,91916335
Зочин · 2013/08/29
Iimerkhuu vil ajilgaa ts****id baingA yavagdaasaa