Д.Энхтүвшин: С вирусийн эмчилгээг тасалдуулбал мутац болдог
2016/03/21
Элэгний В,С вирусээс сэргийлэх талаар болон Харвони эмийг авахад санхүүгийн хүндрэлтэй байгаа өвчтөнүүдэд хөнгөлөлт үзүүлэх талаар Эрүүл Элэг Хөтөлбөрийн Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
- Нийт вирусийн халдвар авсан хэдэн хүн байгаа вэ? Өвчтөнүүдийн талаар?
- Нийт вирусийн халдвар тээгчид 400 гаруй мянган хүн байгаа. Үүний 20-30 хувь нь өөрсдийгөө вирусийн халдвартай гэдгээ мэддэг. Мөн сая 1600 гаруй хүн С вирусийн эмчилгээнд хамрагдсан. Зөвхөн нэг сарын эмчилгээнд л гэхэд зургаан сарын тэтгэврийн зээлний мөнгө нь явж байгаа. Гэтэл тэр хүмүүс зургаан сар энэ эмийг ууж шинжилгээ, эмчилгээ хийлгэх ёстой байдаг юм.
- Гадаадаас энэхүү элэгний вирус, хавдрын эмүүд хэдэн төгрөгийн үнэтэй орж ирж байгаа вэ?
- С вирусийн Харвони эмийн нэг сарын эмчилгээний үнэ нь 400 ам.доллар. Өвчний хүндрэлээс шалтгаалан 3 ба 6 сар эмчилгээ хийлгэнэ. Эм ууж эмчилгээ хийлгэхийн хажуугаар байнгын хяналтын шинжилгээнүүд хийлгэж байх ёстой. Ингээд шинжилгээний мөнгө эмний мөнгө нэг өвчтөн сард гурван сая гаран төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. 3,6 сар эмчилгээ хийлгэх хэрэгтэй өвчтөнүүдэд санхүүгийн байдал үнэхээр хэцүү байгаа нь ойлгомжтой байх. С вирусийг устгадаг эмчилгээ гарсан хэдий ч вакцин байхгүй.
- Нэг хүн гурав эсвэл зургаан сар эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр өвчтөнүүдийн гурван сарын төлбөр нь ойролцоогоор хэдэн төгрөг болж байгаа вэ?
- Зөвхөн гурван сарын төлбөр нь л гэхэд 3 400 000 орчим төгрөг болоод байгаа. Настай хүмүүсийн өвчин нь олон жил болоод хүндэрчихсэн байгаа учраас олонх нь зургаан сар уух шаардлагатай болоод байгаа.
- Эмчилгээ хийлгэж байх хугацаанд санхүүгийн хүндрэлээс болоод эмчилгээ тасалдвал яах вэ?
- Хамгийн хэцүү зүйл нь яг наадах чинь л байгаа. Энэ С вирусийн эмчилгээг хийлгэж байгаа хүн энэ эмчилгээг тасалдуулж болохгүй. Хэрвээ тасалдуулбал мутац болдог. Дараа нь ямар ч эмчилгээ эмэнд дарагдахгүй болдог аюултай. Тийм учраас энэ эмчилгээг эхэлсэн хүн заавал дуустал нь төгс хийлгэх ёстой.
- B вирусийн эмчилгээг өвчтөнүүдэд хэрхэн хийж байгаа вэ? үр дүн хэр байна?
- В вирусийн Сенабовир гээд эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг нь Монголд өнгөрсөн оны зургаан сард оруулж ирсэн гэж яригдаад байгаа ч хэрэглээнд ороод таван жил болж байгаа ш дээ. Олон жилийн өмнө 300 гаран мянган төгрөгөөр зардаг байсан ч өнөөдөр 20 бараг мянган төгрөг болчхоод байгаа. Гэвч энэ эмийг В вирусийн халдвартай хүмүүс насан туршдаа уух ёстой. Элэгний хавдар вирусийн талаар аймшигтай мэдээнүүд гарч байгаа ч дэлхийд олон мундаг эрдэмтэд, докторууд байна. Эдгээр хүмүүс 2-3 жилийн дотор энэ өвчнийг дарах эм болон янз бүрийн эмчилгээнүүдийг гаргах байх гэж найдаж байгаа. Хэрвээ вакцин хийлгэсэн бол В вирустэй болохгүй байх байсан юм. Хүмүүс вакцин хийлгэхгүй явсаар байгаад В вирустэй болсон тэгээд зарим хүмүүсийнх хүндрээд С вирус болдог.
- Иргэдэд эмчилгээний мөнгө хэцүү байгаа энэ талаар нийгмийн даатгалаас ч юмуу хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарч ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?
- Цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээнээс хэд дахин үнэтэй эмчилгээ хийгдэж байгаа. Нийгмийн даатгалд хандсан даатгалаас хөнгөлж, шийдэж өгөөч ээ гэж хүсээд бүтэн жил явж байна. Тэгээд аргаа бараад захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн.
- Захиргааны хэргийн шүүхэд хэзээ, ямар үндэслэл, шаардлагаар өргөдөл өгсөн бэ?
- Энэ оны хоёрдугаар сарын дөрвөнд өгөөд 11-нд нь “эс үйлдэл” гэсэн үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэсэн захирамж гаргасан. Бид гурван шаардлага тавьж байгаа.
Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ эмчилгээний дан ганц С биш бас В вирусийн өвчтөнүүдийн бүх эмчилгээний зардлын 80-аас багагүй хувийг нь хөнгөлөөч ээ, даатгалын сангаас гаргадаг болооч ээ гэж
Нийт халдвар тээгчдийн 70 гаруй хувь нь мэддэггүй. Энийг мэдүүлэхийн тулд “эрт илрүүлэх шинжилгээ” гэж байдаг. Энэ нь юу вэ? гэхээр түргэн тест ашиглаад цуснаас шинжилгээ аван 15-хан минутын дотор хариу нь гарчихдаг тийм шинжилгээ байгаа юм. Энэ шинжилгээг анхан шатны үзлэг болгоод бүх түргэн тусламжийн, өрхийн эмчийн, сувилагчийн цүнхэнд явж байдаг болгооч ээ гэж. Мөн үүний зардлыг улсын төсөв, нийгмийн даатгалын сангаас гаргана уу? гэж
В вирусийн вакциныг 15 жилийн мөчлөгтэйгээр дахин давтан хийлгэдэг болгооч ээ гэж. Мөн цусний шинжилгээ хийдэг лаборатори болгон цусны шинжилгээ хийх тоолондоо энэ дархлааг нь үздэг байгаач ээ гэж. Энэний зардлыг мөн улсын төсвөөс, эрүүл мэндийн даатгалын сангаас төлж хариуцаач ээ гэж. Гурван шаардлагыг тавьж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 15 жил тутамд хүний дархлааг үздэг байх ёстой. Дархлааны вакциныг хүүхэд дөнгөж төрөнгүүт мөн нэг сартайд нь зургаан сартайд нь энэ гурван тунг хийдэг. Дахин 15 настайд нь хийлгэх ёстой байтал хүмүүс тоодоггүй. Тийм учраас 20 дөнгөж гарсан залуус элгээ солиулаад байна.
- Захиргааны хэрэг үүсгэсэн гэж байна. Шүүх хурал нь хэзээ болох вэ?
- Шүүх хурлын тов одоохондоо арай гараагүй л байна. Гэхдээ бид нарын зүгээс шүүх хурал ард түмнийхаа талд, өвчтөнүүдийнхээ талд, даатгуулагчдынхаа талд дүгнэлт гарна гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэхээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 2011-2014 оны тайланг үзсэн. Энэ дөрвөн жилийн үлдэгдлийг л нэмэхэд 227 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Өнгөрсөн оны тайлангийн үлдэгдэл мөн хүүг тооцоогүй байхад ийм их мөнгө байгаа. Манай Монгол улсын хамгийн баян сан гэж хэлж болно. Тэгээд эдгээр өвчтэй хүмүүс насан туршдаа л даатгалаа төлсөн цаашдаа ч төлнө.
- Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол цаашдаа юу болох вэ?
- Дээрх гурван шаардлагыг тавьж шийдвэрлүүлж байж бид энэ элэгний вирусийн халдварын голомтыг устгаж авахгүй бол цаашдаа ч халдварлаад байх болно. Мэдээж эцэг эхчүүд өөрсдийн амссан зовлонгоо үр хүүхэддээ амсуулахыг хүсдэггүй шүү дээ. Бидний шаардаж хүргүүлсэн энэ хүсэлтийг зөв зохион байгуулаад явах юм бол голомтыг устгах асуудал биш. 2015 оны нэгдүгээр сард гарсан олон улсын нэг сэтгүүл дээр гарсан мэдээллээр бол энэ асуудлыг сайн шийдвэрлэж чадах юм бол Монгол улс 45800 хүний амийг аварч чадна гэж эрдэмтдийн хэлсэн баримт байсан.
- Энэ өвчнөөс сэргийлэх, анхан шатны мэдлэг мэдээлэл олгох тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
- Энэ тал дээр бас манай өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хийж байгаа. Бас дэлхийн эрүүл мэндийн байгууллага бидэнд тусална гэж хэлсэн. Мөн манай улсын иргэд анхан шатны болон урьдчилан сэргийлэх мэдлэг дутуу байна. Ядаж л В вирустэй байна уу? үгүй юу? гэдгээ мэдчихье гэсэн сэдэл байхгүй байна шд. Үзүүлэхгүй өөрийгөө эрүүл гэж бодож явж байгаад л гэнэт хүндэрдэг. Тийм учраас “эрт илрүүлэх шинжилгээг” хүн бүр хийлгэж байгаач ээ гэж байгаа юм. Яахав мэдэж байгаа нэг нь эмчилгээгээ хийлгээд явж байгаа ч дахиад В вирусийн халдвар авах магадлал өндөр байгаа. Мөн бидний өгсөн шаардлагыг шүүх сайнаар шийдвэрлэвэл олон ажил хийх болно.
Ярилцсанд баярлалаа.
О.Номин
Зочин · 2016/03/31
Ene shuuh hural gesen baina. Odoo bolson bailgvidee ymar hariu garsan ym bol helehgvi ymuu O.Nomin
Зочин · 2016/03/31
Olon hun ene uwchnuus bolj shanalaj baigaa. Bidnii tuluu ywj baigaaad bayrlalaa
Zochin · 2016/03/30
olon tumen bidnii tuluu sain uils hiij yawaa humuusdee mash ih bayrlalaa D.Enhtuwshin bolon ONOM sangiihandaa amjilt husie ushuu ihiig buteegeerei sain uils delgereh boltguai
zochin · 2016/03/29
Ulam tsaash temtsetsgeene shuu ta nartaa bayarllaa
zochin · 2016/03/29
Hurdan shiidmeer b.a bidend nas hairlaach
Д.Бодьцог · 2016/03/24
Хүний төлөө С вирус бидний эрх ашигийг хамгаалан асар их цаг хөдөлмөр зарцуулаж байгаа Оном сангын Наранбаатар Энхтүвшин бусад бүх сэтгэл зүрхээрээ тэмцсэн бүх хүмүүст баяраллаа
Gerlee · 2016/03/22
Emch me mi tanid ene too aidas hurgehgui bna uu? Tugshuuriin haranga bolson bn shuudee. EMYam en tr ajlaa hiigeesei . Ymarch tsusan beldmel beldeh bolomjgui yum bishuu⁉️ Ta ene asuudliig tsaash ni tomruulan tavij uguuch. Please.
Gerlee · 2016/03/22
Yriltslaga taalagdlaa. Gehdee uuchlaarai neg zuil aidas hurgelee. Virusiin haldvartai humuus ni 400.000⁉️Ene chini manai niit hun amiin 13%
Зочин · 2016/03/22
DEMB- iin zaalttai Hep B Virusiin darhlaanii dawtan( Boostrix) tarilgiig yagaad 10 jil duramd bish 15jil dutamd tarihaar togtson jum bol?
Зочин · 2016/03/21
Дахиад л Д.Энхтүвшин байна. “Journal of viral hepatitis” сэтгүүлийн 2015.01-р сарын дугаарт нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд хепатитын вирүсийн халдварыг эрт илрүүлэн эмчлэх ажлыг Монгол Улс эрчимтэй хийвэл 2030 он гэхэд 45’800 монгол хүний амийг аварч болохыг дурдсан байдаг гэсэн тодруулгыг хийе..
Зочин · 2016/03/21
Би тус ярилцлагаыг өгсөн Д.Энхтүвшин байна. Юуны өмнө О.Номин сэтгүүлч охиндоо баярлалаа.
Ганц ,хоёр алдаа гарчээ. 1 зочин алдаа г зөв засчээ. Түүнд бас баярлалаа. Тэтгэврийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн ослын, хөдөлмөрийн чадвараа түр алдасны, ажилгүйдлийн гэсэн 5 төрлийн даатгалыг бүхэлд нь Нийгмийн даатгал гэдэг. Үүнээс өвчтөнүүд бид зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 80% -аас багагүй хэмжээний хөнгөлөлт үзүүлэх гэсэн асуудлыг тавьж байгаа шүү.
та · 2016/03/21
Үр өгөөжтэй тун сайхан ярилцлага байна. Түмэнд хэрэгтэй цаг үеэ олсон мэдээлэл хийсэн О.Номинд баярлалаа. Энд ярилцлага хийсэн сэтгүүлчийн алдаа байгааг уншигч авхай та залруулан хүлээн авна уу. В вирус нь эмчлүүлэхгүй бол хүндэрсээр С вирус болдог гэсэн ойлголт нь буруу байнаа. Учир нь В,С вирусийн халдварлах зам бараг ижилхэн боловч 2 өөр бие биенээсээ хамааралгүй вирусууд юм. Өвчтөнүүд Эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийг хөнгөлүүлэх талаар хүсэлт тавьж байгаа шүү. Нийгмийн даатгалаас биш юмаа.
Зочин · 2016/03/21
сенефовир биш тенофовир гэж эм байдаг байхаа