Х.Баттулга, Н.Энхбаяр нар "Амь нь тэмцсэн хүмүүс" үү
2016/03/23
Сүүлийн үед хэн хүний хаврын синдром хөдлөөд сүйд. Тэр дунд манай хэдэн улстөрчдийнх бүр илүү хөдлөх нь аргагүй. Нөгөө юмтай хүнийг хажууд нь юмтай гэж болдоггүй юм шүү гэгчээр аашлагсдыг МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын МоАХ фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар тэргүүлж байна. Тиймээс энэ цагийн хамгийн их шагшаан шуугианы эзэд болох тэднийг онцолж байна.
Х.Баттулга фракцийнхнаа “хөл дээр нь” босголоо
Дайны үед хэд хоног байлдаад ядарсан цэргүүдийг дарга нар нь хөл дээр нь босгох гэж яддаг байсангэдэг. Тэгвэл АН-ын фракцийн дарга нар яг тийм маягаар аашилж байна. Хамгийн эхэнд нь өнгөрсөн намраас эхлээд АТГ болон цагдаагийнханд “ангуучлуулсан” “Женко” хэмээх Х.Баттулга зогсож байна.
Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш бараг л дэрэн дээр “толгой тавиагүй” байх. Учир нь түүнийг Зам тээврийн сайд байхад Монголын төмөр зам компанийн ерөнхий захирал асан /зарим нь сайдынхаа бие хамгаалагч байсан гэдэг/ Б.Батзаяа тэргүүтэй нөхдийг АТГ-аас дайчлан баривчилсантай холбоотой юм.
Х.Баттулга үүнийг өрсөлдөгч компанийн явуулга гэсээр өдий хүрсэн. Тэр нь ч нэг талаар үнэн байх. Мэдээж өрсөлдөгч “Энержи ресурс” байнга түүний мэдэгдлийг үгүйсгэж ирсэн.
Тэгвэл энэ дөрвөн сарын хугацаанд Х.Баттулга нөхдөө уг хэргээс бараг мулталж авчээ. УИХ-аар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Ч.Сайханбилэгийг биеэрээ ирж хамгаалсан. Үүний хариуд Б.Батзаяа нарыг наранд гаргаж, уг хэргийг хөшигний цаад руу оруулахыг оролдсон.
Гэвч иймэрхүү явдал үргэлж тохирсноороо байдаггүй араншинтай тул эдүгээ түүний ойр тойрныхныг хайр найргүй баривчилж байна. Нөхцөл байдал нэгэнт иймдээ тулсан тул Х.Баттулга өнөөдөр өөрийнхөө нэрийг барьдаг бүхнийг босгож байна.
Тухайлбал, УИХ-ын байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг ЦЕГ-ын дарга Р.Чингист шаардлага хүргүүлэв. УИХ-ын бас нэг байнгын хорооны дарга Д.Ганбат Хууль зүйн сайд Д.Дорлигжавт “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” бичиг илгээлээ.
Энэ сацуу түүний “хувьчилж" авсан гэгддэг Баянхонгор аймгийн АН-ынхан ч бас мэдэгдэл гаргаж амжлаа. Тэр дунд засаг даргынх нь нэр цохиж явааг харвал үнэхээр асуудал хурцадсан бололтой.
Ийнхүү Х.Баттулга өөрийн “талынхныг” болон өөрийгөө хэргээс мултлахын тулд бүгдийг хөл дээр нь босгоод байна.
Н.Энхбаяр ч, АТГ ч хуучных шигээ л...
Та бүхэн гайхаж магадгүй л дээ. Н.Энхбаяр анх удаа бор оймс гозойлгон байж ачигдах үед АТГ-аас тайлбар “Мэдүүлэг авч, байцаах гэж удаа дараа дуудахад ирээгүй” гэж тайлбарлаж байв.
Нээрээ ч тухайн үед Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч биш жирийн иргэн болоод байсан Н.Энхбаяр АТГ-аас дуудаад байхад очоогүй байдаг.
Тиймээс ч хүч хэрэглэн баривчилж, улмаар ял өгөөд, Ерөнхийлөгч Ц.Элбэгорж уучлаад гээд тоглолт өрнөөд явчихсан. Эдүгээ Н.Энхбаярыг өөрт нь үүсгэсэн гурван хэрэг, бас намынх /МАХН/ нь генсек асан Г.Шийлэгдамын хэрэгт мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч Н.Энхбаяр гүрийгээд очихгүй байгаа аж.
Тиймээс өчигдөр Төрийн ордон дахь Шадар сайдын өрөөнд ирэхэд нь түүнд уг бичгээ өгөхөөр шийдэж.Гэвч АТГ-ын байцаагчид өөрсдөө эвгүй байдалд орчихлоо. Учир нь Шадар сайдын Төрийн ордон дахь өрөөнд дураараа дайрч орсон нь буруутахаас аргагүй байдалд оруулав.
Энэ бүхнээс харахад Н.Энхбаяр болон түүнийг “ангуучилж” байгаа АТГ аль аль нь өнөөдөр хуучных шигээ л байдалд ороод байх шиг.
Н.Энхбаярыг намынхан тэр дундаа залуус нь түүнийг өмгөөлөх гэж энд тэнд уйлж явна. Энэ үйл явц дундаас дахиад “оймсны хавчуурганууд” төрөх юм биш байгаа.
Г.Самбаа
gereg.mn
Irgen · 2016/03/24
Elbegdorjiin yavyylga yvaad baina Ter Bayrstogtiig yagaad shalgahgvi baigaa yum Enhsaihan yagaad TT goos yragshaa tumur zam tavuh asyydal deer ylaaraid baigaa yum Oyutolgoi odoo yaj baina Mongold ard tvmend yua naaldaj baina shalgah yum ih baina daa ATG aa
зочин · 2016/03/24
АТГ Хэний даалгавараар ажлаад байгаагаа шууд л хэлчихээч. Сонгууль дөхөөд ирхээр МАХН, Н.Энхбаяраар өвчилчих юмаа. ЭТГ гээд нэрлэчихвэл яасийм
Зочин · 2016/03/23
Enhbayriig. dahin. baribchlah. heregtei
Зочин · 2016/03/23
elbegdorjiin gar hul
ssoho · 2016/03/23
авлигатай тэмцэх газар гэдэг чинь эмэгтэй хүнээр хэлвэл янхан байхгүй юу. Элбэгдоржид л биеэ үнэлдэг гэх юм уу даа )
Зочин · 2016/03/23
elbeg · 2016/03/23
odoo bolimoor yum harin ter say dolloroo marttlaa bayjsan ulsuud l sonin yum bishyy
Зочин · 2016/03/23
BAYARTSOGT-iin asuudal deer ATG yagaad tag duugui baina ? ? ?
ene asuudald hen hariu ogoh ve? hen shalgah ve ?
iim bolohleer l ATG uls toriin zorilgotoi jujig tavij baigaa n medegdeed bn
Зочин · 2016/03/23
za uls orondoo yum hiie hogjuulie gej dugarsan humuusiig l barij avaad baidag yamar uchitai yumbe ???
Зочин · 2016/03/23
Ene 2 hun avilgatai temtseh gazar ochij shalguulaad buruugui baisan ch. nuguu hed n daalgavar avchihsan uls chn yaaj iiged hereg tohchih geed l uzne. tiim bolhoor ochooogui n deer ! ! !
Зочин · 2016/03/23
Үе үеийн Ерөнхийлөгч нараас хамгийн дарангуйлагч нь ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж таарах нь... Өөрт таалагдсанаа өөд нь татдаг, таалагдаагүйг нь хорьж цагддаг тийм л араншинтай хүнийг бид Ерөнхийлөгчөөрөө сонгочихож ! ! !
Зочин · 2016/03/23
Үе үеийн Ерөнхийлөгч нараас хамгийн дарангуйлагч нь ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж таарах нь... Өөрт таалагдсанаа өөд нь татдаг, таалагдаагүйг нь хорьж цагддаг тийм л араншинтай хүнийг бид Ерөнхийлөгчөөрөө сонгочихож
Зочин · 2016/03/23
Хэцүүхэн ч зүйл болох юмаа даа. Нэг талаас хууль сахиулах байгууллагууд нь асуудлыг шалгах нөгөө талаас шалгуулж байгаа хүмсүүд нь ялангуяа нэр нөлөө бүхий, улс төртэй холбоотой нэгэн нь тухайн байгууллагуудаа улс төржлөө хэмээн буруушаах юм. Яамаар ч болсон тогтолцоо, төр нийгэм юм бэ дээ. Баттулаг, Энхбаяр хоёр бусдыг хэмлээд байлгүй зүгээр л шалгуулчих л даа. Үнэхээр гэм зэмгүй улсуудыг шалгаад байгаа бол энэ талаар нь холбогдох шатанд нь гаргаж тавиад асуудлаа олны нүдэнд дээр шийдүүлэх талаар арга хэмжээ авч бас болох л талтай. Ийм маягийн худал үнэн нь мэдэгдэхгүй дайралтууд Монголын хууль хяналтыг байгууллагын дархлааг үгүй хийж байгаа үйлдэл болж байна.
Зочин · 2016/03/23
ene 2 nohor bol avligiin zagalmailsan etseguud sh dee bugd l harj sonsoj mederch tiim l surhii ariun shudraga ul mortei ym bol neg ni gishuuneesee tatgalzaad hotloltsood ATG shalguulaach daanch chadahgui l dee nootoi boloodml tegj baigaa
Зочин · 2016/03/23
Odoo bayrtsogt bayr zorigt nariig oyutolgoin hergeer sain shakgaad ogooch ETG
зочин · 2016/03/23
Сонгууль дөхөөд ирэхээр л АТГ Энхбаяр гуай болоод түүний намаар оролдоод эхэлдэг болохоор ард түмэн дургуйцээд байна шүү дээ , Манай орон ер нь яачихаад байгааг ойлгохгүй байна. Ард түмэн ядуураад ажилгүй улс олшироод эх нь хүүхдээ хаяад улс төрчид нэг нэгнээ хэмэлээд юу болоод байна
шаабар · 2016/03/23
Авилгатай тэмцсэнгүй гэж зэмлэх мөртлөө тэмцэх гэхээр нь буруутгаад байж боломгүй. Мэдээж зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан "шударга" иргэдийг баривчлаагүй л байлгүй. Иргэд эсэргүүцэж байна гээд өршөөгөөд байвал АТГ цагдаа тагнуул гэж байхын хэрэг юун. Гол нь хууль журмаа л мөрдөж ажиллах нь зүй. Иргэд ядуурч байгаагийн үндсэн шалтгаан авилга шүү дээ.