Дундговийн MAH-ын залуус зодолдож, нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ
2016/03/23
Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох дөхсөн хэрэг гарч, нэлээд шуугиан болж байсан.
Тэгвэл дахиад л МАН-ын залуус зодооны хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Дундговь аймгийн МАН-ын НАМЗХ-ны залуус хоорондоо гар зөрүүлж, нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн НАМЗХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодсон байна. Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны сонгуульт ажилтай нэгэн аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон эл хэргийн тухай эх сурвалж өгүүлэхдээ тэднийг сонгуулиар дэвших эсэх асуудлаас болж маргалдан, улмаар зодолдсон гэжээ. Үүний өмнө Дорнодын МАН-ынхан мөн л аймгийнхаа намд эзлэх байр суурь, албан тушаалаа булаацалдаж зодолдсон тухайгаа хэвлэлээр ярьцгаасан байдаг.
Зочин · 2016/03/24
энэ мал залуучууд ийм юмнууд яаж эх орныхоо төлөө ажиллаж чадах вэ дээ хархаас нэг нахаалний улсууд байна шүү дээ хэн хэн нь тэр
Зочин · 2016/03/23
Surtei shd. zgr l bn shd
irgen · 2016/03/23
ene zaluus alban tushaaliin tului alaltsaj baihaar ard tumen nutag isandaa heregtei zuil hiigeese da tenguid
irgen · 2016/03/23
NAB-n zahiral amraa bna. yagaad zodoon zohion hiigeed bdag bna da. tur gej tiim heregtei zuil uu
Зочин · 2016/03/23
EE HUURHII · 2016/03/23
BUDJAV HUURHII GAIGUI ZALUU BAISIIN BAYAN AILIIN SHUNALTAI HUUHNII HURGEN BOLOOD TEDENIIHEE HUSLIIG GUITSEEH GEJ ALBAN TUSHAALIIN ARAAS UHELDDEG BOLOO YU DAA.
irgen · 2016/03/23
zaluuchuid munch hachin ym da dandaal zodoon hiih alban tushaaliin tuluu ruruunii buis tolgoid garna gedeg shig uhamsar muutai durakuid ym da alban tushaaliin tului negnegee alah ni shuvde