Уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрлийг он гарснаас хойш нийт 3915 тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 1079 ширхэг (5.54 сая гектар буюу 26.5%), тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт 579 (2.9 сая гектар буюу 13.8%), Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 649 ширхэг, өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж буй 28 ширхэг өргөдөл байгаа ажээ. Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байгаа юм байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохоор долоон талбайд, сонгон шалгаруулалтыг 10 талбайд зарласан байгаа аж.

Н.Чимэг