Өнөөдөр  11.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д "Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо.  Тус төвийн судлаачид 15 мянган дууг судалж үзэхэд 14 мянга нь хуулбар дуу болохыг тогтоон чанартай гэх 1000 дуу л үлдсэн талаар ярив.

Тиймээс энэ талаар  “Монгол гүүшийн чуулган”,  Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран мэдээлэл хийсэн юм. Хуралд Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МСНЭ дарга Б.Галаарид, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, МХЗХ-ны дарга Б.Бямбабаяр, Оюуны өмчийн газрын дарга, мэргэжилтэн,  дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Өлзий-Орших нар оролцжээ.

Ингээд тус хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан мэдэгдлийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

 

 

СЭТГЭЖ УРЛАХ ЦАГ ҮЕ

 

-Яруу найргийн мэдрэхүй...

-Хөгжмийн мэдрэхүй...

-Дуу бүтээх бэрхшээлийг мэдэрдэг байх.

-Хүн төрөлхтний сэтгэлгээний мөн чанар, тэр дундаа монгол хүний ертөнцийг үзэх үзлийн мэдрэхүй... Дууг магтсан ч, муулсан ч дээрх зарчмуудын аль нэг нь үгүй бол тухайн судлаачын дүгнэлт өрөөсгөл болох магадлалтай. Хамгийн товчоор хэлэхэд эрдмээс гадна мэдрэмж хэрэгтэй гэсэн үг. “Шүүмжлэгч хүн хөгжмийг харж, зургийг сонсдог байх ёстой” гэсэн үг байдаг даа...

 

Урлаг бол зүрх. Зүрхгүй хүн амьдрахгүйтэй адил урлаггүйгээр амьдрах аргагүй. Дуу зүрхнээс нисч зүрхэнд буудаг шувуу. Энэ шувууны хөөрөх хүч нь аялгуу, түүнийг тогтоож барих хүч нь шүлэг юм. Тэр дундаа 1960, 70-аад оны дуунууд намарших тусмаа тунгалагших гол мэт. Сүүлийн үед үг эгшиглэн зохицсон дуу тун чиг цөөрсөн мэт санагддаг. Санагдах биш мэдрэгдэж байна. Ямар ч утгагүй “дуу” шиг юмыг энд тэнд үзэж, сонсохоор энэ нас минь ямар үнэ цэнэгүй өнгөрч байна вэ гэмээр өрөвдлөг гунигт баглагдана сууна.

 

Нэгэн зүйл:

Мартахын аргагүй олон сайхам хөгжмийн зохиолчийг монгол төрүүлсэн. В.Моцартын чавхдаст хөгжмийн дөрвөлийг Э.Чойдогийн “Жалам хар”-тай, Л.Бетховены “Сарны сонат”-ыг Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”- симфонитай ижилсүүлж, илүү эсвэл дутуу гэж хэлэх ямар ч жигнүүр байхгүй. Урлагийг хүний зүрх сэтгэл хэмждэг. Тэрхүү хэмжүүрт эхний бөгөөд эцсийн тоо үгүй юм. Тийм болохоор Гончигсумлааг Намсрайжавтай, Г.Дарамзагдыг, З.Хангалтай уралдуулах цаг үе ирэхгүй гэсэн үг. Мэргэжлийн хөгжмийн зохиолч, ая зохиогчиин хооронд чухам тийм ялгаа байна гэж би хэлж мэдэхгүй. Гагцхүү дуучнаар дамжин түмэнд хүрч байгаа “хөг” ямархан өнгийг сэтгэлд зурж байгааг “НЭГ” өнцгөөс хэлэх гэж байгаа хэрэг. Нөгөө үзүүрт чухам өнгө бий эсэх байвалямар өнгө байгааг ч хэлэх боломжгүй. Мэргэжлийн хөгжмийн зохиолчтой болоод 50 гаруй жил, дууг мэргэжлийн хэмжээнд дуулаад 100 жил болсон хэдий ч чухам дуу ямар байх тухай огт яригдаагүй гэж нэг талаар үзэж болно. Тэр бүү хэл дууны яруу найраг гэж огт байхгүй гэсэн үзэл утга зохиол судлаач нарын итгэл үнэмшилд байсаар л байна.

Үүнд хамгийн их нэрмээс болсон нь яруу найрагчдын дунд салхилсан гүйц үг байж. “За чи сайн яруу найрагч байна шүү, дууны шүлэг бичив дээ” гэсэн тэнэмэл суртал яруу найрагчдын дунд хэсүүчилж байдаг. Энэ бол шашинаар бол мухар сүсэг юм. Тэд дуу яаж бүтдгийг мэддэггүй учир, дууны тухай ярих дургүй байж ч болох юм. Эсвэл дуутай болж чадаагүй ч нэр төртэй болсон яруу найрагчид бусдыгаа өөртэйгөө адилхан байлгах гэсэн башир санаа агуулсныг ч үгүйсгэх аргагүй. Одоо энд байгаа шилдэг дуу хэнийх байна вэ. Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн гээд манай урдаа барьдаг найрагчид л байна.

Нэгэн зүйл:

Дууны уран бүтээлд орсон яруу найрагч илүү мэдрэмтгий болдог гэж би ухаарав. Дууны шүлэг бичсэн яруу найрагч хоёр янзын торхтэй байна. Нэг нь мэдрэмжийн хэмнэлт, нөгөө нь ухааны хэмнэлт. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол зүгээр л үсгээр толгой холбохоос хэтрэхгүй. Мэдрэмжийн хэмнэлтэй гэдэгт Д.Нацагдорж, Б.Явуухулан, Ж.Бадраа, Л.Дагвадорж, З.Дорж, О.Дашбалбар Ц.Чимэддорж, Б.Доржпалам тэргүүтэй найрагчид орно. Ухааны хэмнэлтэй гэдэгт Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Саманд, Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй найрагчид орно.

Нэгэн зүйл:

Анх дууны шүлгийн “сонгомол” яруу найргийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг эхэлсэн. Эхлэх амархан байсан ч цаашаа гүнзгийрэх тусам улам хэцүү болж байв. Чухамхүү дууны шүлгийн яруу найраг гэж байхгүй. Яруу найраг бол “яруу найраг” гэж томъёолсон утга зохиол судлаачдын өмнө өвдөг сөхрөн дөхөв. Дууны шүлэгт олон нандин зүйл байгааг анзаарлаа. Үнэхээр сонин, гайхмаар дуунууд олон байна. Гэвч сонгомол, сонгодог гэж шууд хэлэхэд эргэлзээтэй. Биш гэх ч хэцүү юм. Арга ядахдаа яруу, шилмэл шүлэг гэж тодорхойллоо.

Гэхдээ сонгодог яруу найрагт ая хийж болно. Дуулж болно гэдэг нь ойлгомжтой хэрэг. Дууны шүлэгт үнэ цэнэ байна. Бүр их нандин үнэ цэнэ байна. Үнэ цэнэтэй зүйлийг энгийн зүйл гэж ойлгож хэрхэвч болохгүй юм. Сайн шүлэг аятай төрдөг гэдэгт би итгэхгүй. Харин сайн шүлэгт хөгжмийн зохиолчийг хөглөх увидаслаг шид бий. Сайн хөгжим муу шүлгийг өнгөлөн далдалдаг бол, сайн шүлэг муу хөгжмийг ч гэрэлтүүлдэг талтай. Тодруулбал сайн шүлэгт муу ая орохгүй гэсэн үг.

 

Нэгэн зүйл:

Яруу найраг бол тархины эрчим хүч юм. Гарч байгаа эрчим хүчийг хэн ч шууд өөртөе хэрэглэж болдоггүй. Заавал техникжсэн төхөөрөмжоөр хэрэглэдэг Тиим тохеорөмж үгүй бол эрчим хүч огт хэрэггүй. Яг үүнтэй адил яруу найргийг хэрэглэхийн тулд наад захын кабель утасны хэмжээний оюуны төхөөремжтэй болох хэрэгтэй. Энгийн зүйлд их ухаан нуугдаж байдаг гэдэг үг бий. Тийм энгийн атлаа их утгыг агуулсан найраг дууны шүлгэнд байж ч магад. Дууны шүлгийг дагнан судлаагүй болохоор түүнии ярууслиг дуурьслыг тэр бүр мэдрэхгүи байж болох юм. Зүгээр л анзаарахгүй өнгөрөөд байдаг олон сайхан зүйл орчлон дээр байдгийн нэг шиг.

Нэгэн зүйл:

Дууг ерөнхийд нь хөгжмийн зохиолч мэднэ гээд хаячихсан хэрэг. Үүнд утга зохиол судлаач, МЗЭ гээд хамаатай байгууллагууд огт анхаарахгүй явж иржээ Монголын хөгжмийн зохиолчдын яруу найргийг ойлгох чадварыг хүндлэхээс өөр аргагүй. Тэд шүлгийн мэдрэмжгүй байсан бол бид өноөдөр дууны яруу найргийн тухай ярих аргагүй. Хөгжмийн зохиолчид бол яруу найрагчид биш, тэр думдаа сайн яруу найргийг олж ирдэг шинжээч бүр ч биш. Гэсэн хэдий ч олон сайхан шүлэгтэй дуу хийсэн тэдэнд үнэн сэтгэлийн баяр хүргэх нь зохилтой.

Нэгэн зүйл:

Дууны яруу найргийн тухай яриа Дашдоржийн Нацагдоржоос л эхэлнэ. Тэгээд Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч Бавуугийн Лхагвасүрэн, Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Даржаагийн Саманд. Гомбожавын Мэнд-Оосо, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Жүмпэрэлийн Саруулбуян, Дашзэвэгийн Банзрагч, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цоглоржийн Бавуудорж. Лханаагийн Мөнхтөр, Ядамдоржийн Бадамсүрэн, Нямбуугийн Баянмөнх гээд олон нэр гарна. Дуунд дуртай монгол түмнийг дуугаар нь тайтгаруулж, омогшуулж, хөглөж, бадрааж, магадгүй гуниглуулж, уйлуулж чадсан олон сайхан уран бүтээлчид бий. Тэдний дундаас цойлон ялгарах наирагчид бол Жамцын Бадраа, Лувсангийн Дагвадорж нар юм. Тэдний шүлгээр бүтсэн дуу үнэхээр "билиг танхай" хэллэгтэй. Бадраагийн дуунууд зевхөн Ж.Бадраагаас л гарах. зөвхөн аялгуут дуунд зохицсон мэт үнэн тагсаг ажгуу.

Монголчуудын дуулдаг дуу хэдэн мянгаар тоологдох боловч чухамхүү ая дан хийгээд шүлэг найргаар зохицолдон тунгалагшсан нь хэдэн мянгаар биш. Сүүлийн үеиин дуучид нийгмиин хөгжлөө дагаад, мэргэжлийн сургууль төгсөөд маш сайн дуулж байгаа. Хуучны бичлэг бүү хэл 2000 оны эхэн үед дуулж байсан арга барил өнөөдрийн дуулах чадвар тэнгэр газар шиг зөрөөтэй болсон байна. Энэ бол чөлөөт өрсөлдеөний сайн тал байх. Гэвч харамсалтай нь дууны сайн шүлгийг ойлгох чадвар дуучинд ч хөгжмийн зохиолчид ч алга болжээ. Магадгүй мэддэг ч гэлээ еер бусад шалтгаанаар нэг хэмийн загвартай дуу хийдэг байж болох юм. Авьяастай сайн найрагчийн сайн шүлэгт ая хийе гэхээс илүү, хэн мөнгөтэй. эрх мэдэлтэй байна түүний шүлгийг дуу болгох нь хөгжим, ая зохиогч нарт ашигтай гэдэг талыг барьж байгаа нь нууц биш.

 

Яруу найргаар дууг дүгнэх нь нэг л зүйл. Учир нь. дуучны чадварлаг. аялгуулаг хоолой. хөгжмийн зохиолчийн эгшиглэнт аязыг оролцуулахгүйгээр дууг дүгнэх нь өрөөсгөл юм Хүн төрелхтөнг  дуугаар уярааж. хөглөж, алдар нэрээ үлдээж чадсан дэлхийн олон алдартай дуучдыг сонгодог яруу найрагтай дуу дуулсан учир тийм өндер амжилтад хүрсэн гэвэл худлаа юм. Дууны сонгомол буюу шилмэл яруу найрагтай дууг монгол дуучид дуулснаараа дэлхийн загвар болох тухай л асуудал юм. Өөрийн ур чадвар, билиг авьяасыг дэлхийн дахинд тунхаглан зарлах тухай асуудал.

XXI зуун даган гүйх биш сэтгэхийг шаардаж байгаа. Баруунд аль зуун жилийн өмнөөс хүчээ аваад одоо “нурам” болж байгаа урлагийг энэ цагг дуурайсныгаа “шинэчлэл" өөр хэв маяг мэтээр ойлгож байгаа нь гутмаар. Энэ бол хенгөхөн аргаар дуугаа ‘хит болгоод мөнге, нэр төр олох хэрэгсэл болгож баигаатай холбоотой. Дуучид нь хүний сэтгэлд хоногших сайхан бүтээлийн төлөө сэтгэл гаргахгүй байгаагаас өнөө цагийн дууны үг захын шаварчин бичих хэмжээний болжээ. Малчин залуу, саальчин бүсгүй тэднээс илүү “сэтгэлийн” шүлэг бичнэ гэдэгт би эргэлзэлэхгүй.

-Нэгэн зүйл:

-МЗЭ “алтан өд", хөгжмийн зохиолчид “Морин хуур Пснтатоник академи зохион байгуулдаг “Видео авардс“, “Алтан Микрофон", “Хит авардс” гээд бүгд л дуу шалгаруулж байр эзлүүлж байгаа ч яруу найргийн үнэт чанарыг тодорхойлгохгүй байна.  Дууны тухай ярьж л байгаа бол, ямар ч хөгжмийн наадмын хамгиин гол шалгуур үг байх ёстой. Үг хамаагүй гэж байгаа бол зөвхөн хөгжмийн тухай асуудал болно. Үг нь шилдэг биш л бол “морин хуурын” шилдэг дуу гэж байхгүй. Үг орсон л бол ямар ч дууны наадмын тэргүүн шалгуур нь шүлэг байх ёстой. Энэ бол яруу найргийн хууль.

-Нэгэн зүйл:

-Эстрад рок поп гэж нэрлэгддэг дуучдын маш олон дуу “хит” болж, тэднийг сонсдог олон мянган шүтэн бишрэгч бий болсон. Энэ магадгүй хөгжмийн сайн найруулга, эсвэл дуучны евөрмец хоолой тэдний дууг сонсохоос өөр аргагүй болгодог байж ч болох юм. Ямартай ч тэд бол шүлгэнд ач холбогдол өгдөггүй нь тодорхой байна. Хэрэв өгч гэмээнэ тэд ниитийн, зохиолын гэгдэх дуучдыг хол хаян хурдлахаар байна. Яагаад гэвэл шинэ зууны иргэдийн сэтгэлзүй шинэ байна. Шинэ хегжим, тэр дундаа өрнедийн хэв маягийг баримтлах, сэтгэлийн хөөрлөөр хандах үзэгч, сонсогч өдрөес өдерт нэмэгдсээр...

Нэгэн зүйл:

Дууны урлаг уртын дуу, ардын дуунаас төрел зүйлээр олон болжээ. Эстрад. рок non, хард рок, металль рок, калассик, алтериатив, электро транс, рэп, хип хоп, Ретро non гээд маш олон төрлеөр дуулж байна. Одоо дуучид Монгол Орос, Монгол Англи холиод дуулаад эхэллээ. ‘Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханы "Эрхүүгийн хавар”, дуучин Эгшиглэнгийн “100 хувь” зэрэг нэлээд олон дуу бий. Яваандаа Англи, Орос, Хятад ч юмуу эсвэл өер олон хэл хольж дуулдаг моод ирэхийг ч үгүйсгэх аргагүй.

 

 

 

 

 

 

 

 

 

Нэгэн зүйл:

Уртай юм, урлагтай байна гэх мэтээр ярьдаг. Тэр бол энгийн гэсэн үг биш. Харахад энгийн юм шиг мөртлөө энгийн биш зүйлийг л урлагтай гэж хэлээд байгаа хэрэг. ‘ Би чамайг мартахгүй" гэх нь энгийн хэллэг. “Бахтай чи минь ухаан бодлоос гарашгүй ээ хө гэдэг нь урлаг. Энгийм хэлэгддэг үг болов ч яруу шинж чанарын нэгдлээр бүтээгдсэн нь харагддаг. Тиймээс “Уран бүтээл" гэдэг тодотгол гарч ирнэ. Дууны үг энгийн байх тухай сүүлийн үед их яригдах боллоо. Тэр хүмүүс ташаа ойлгосон бололтой. Дуу бол урлаг. Урлаг гэдэг чинь энгийн зүйлээс ялгарах уран сайхантай байх учиртай. Тийм болохоор энгийн гэдэг бодлоосоо бүрмөсөн салах хэрэгтэй. Эс тэгвээс бид Бадраа гуайн авьяасыг доромжилсон хэрэг болно. “Үлэмжийн чанар”-ыг жишээлэхээ больё. “Гайхмаараа", “Найрсаг байгаасай”, “Эрийн сайхан хийморь”, “Унаган хайр” зэрэг олон гайхамшигтай дуу бий. Эдгээрийг энгийн үгтэй дуу гэж яагаад ч болохгүй... Эстрад, рок non дуу хамаагүй гэвэл Чингис хаан хамтлаг, Жаргалсаихан гавьяатыг үгүйсгэсэн хэрэг болно. Монголын рок non урлагийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрөө үлдээж чадсан "Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин. яруу найрагч Д.Жаргалсайхан. Тэр үг: аяа зохион өөрөө дуулдаг учир ‘ТОД" гэдэг үгийг би тодотгол болгон хзрэглэж байгаа юм.  Монголын рок non урлагт олон сайхан чадалтай дуучин, хамтлаг байгаа боловч Чингисийн Жагааг тэдэнтэй харьцуулах нь мөрөнг  голтой адилтгасан хэрэг болно.

Нэгэн зүйл:

Нацагдоржийг “Бүхий олон багачууд”-аа зохиож байхад монголчууд үхэр тэргээр хөсөг хийж морьтой Явуухулан, Пүрэвдорж, Бадрааг шүлгээ, Гончигсумлаа, Дамдимсүрэнг хөгжмөө бичиж байх тэр үед трактор, иж унаж байж. Өнөөдөр хүмүүс цагт 120-400 км хурдлах хөнгөн тэрэг унаж, онгоцоор нисч байна. Ахуй нөхцел нь иим хурдтай хөгжиж байхад яруу найраг нь тэр үеийнхээс улам хойш сууж байгааг анзаарахгүй байж болохгүй.

Нэгэн зүйл:

Хип хоп хөгжим 1970 оноос эхэлсэн тухай яригддаг. Монгол дайралцаан бол үүнээс емнө. Торгууд, дөрвөд, баяд, буриад дуунуудын үндсэн хэмнэл “хип хоп” өнге аястай байна... хуучны бичиг номд: Хажуу газрыг халцартал, Өвөр газрыг өлцөртөл бүжиглэсэн тухай өгүүлжээ. Мэдээж хэрэг огт хөгжимгүйгээр бүжиглээгүй нь тодорхой юм. Чухамхүү энэ бүжгийн ая дан юу байсан бол гэдэг анхаарал татах л асуудал. Хажуу газар халцартал бүжиглэх бүжиг гэдэг бол бодохоос л хэмнэл, айзам өндөртэй байсан дүр зураг сэтгэлд бууна. Ямар ч байсан хэмнэлтэй дуу хөгжим 13-р зуунд монголчууд түгээмэл хэрэглэж байсны баттай баримт энэ.

Нэгэн зүйл:

Өгүүлбэр бүрийн тегсгелд сүүл холболт байнга хэрэглэдэг хип хопд тухайн үеийн толгой холбосон монгол шүлгүүдийг ашиглахад маш хэцүү байсан гэдэг. Харин яруу найрагч Р.Чойномын шүлгүүд нь сүүл холболт ихтэй байсан учир түүний шүлгээр анхны хип хоп дуунууд амилж байжээ. “Амьдралд ам гарч болдоггүй юм”, “Хэрээ мэд”, “Зарим заримдагуудад зориулсан шүлэг” зэргийг нэрлэж болно. Нөгөө талаар Р.Чойномым шулгүүд үзэл бодлоо чөлеөтэй илэрхийлж чаддаг, шүүмжилдэг, ямар нэгэн зүйлд баригдалгүи бичдэг байсан. Мөн тэр он цагт “Сүмтэй будрын чулуу” ном хэвлэгдэж Чойном мандан бадарч байсан нь нөлөөлсөн байх. Анхны шүлэг нь Чойном байсан болохоор цаашаа үргэлжлэх загвар болжээ. Тэгээд л Чойномын загвараар дууныхаа шүлгийг хийх болсон. Мэдээж хэрэг Чойномын цэц, үг сонголт, зөв байруулах зэрэг нь дутагдсан. Ингээд хип хоп хамтлагууд бузар үгтэй дуу дуулдаг гэсэн ойлголт бий болжээ. Хамгийн авууштай нь эстрад, рок non, хард рок, металль рок, калассик, алтернатив. электро транс, рэп, хип хоп, ретро non гээд маш олон төрлөөр дуулж байна ‘Никитон”, “Хар сарнай”, Нисванс, дуучин ВХ, алтернатив Отгоо нар өөр өөрийн өнгө төрхийг бий болгож чадсаныг үгүйсгэж болохгүй.

Дэвшүүлэх санал:

-Яруу дуу, Шилдэг дуу, Сэтгэлд ойрхон дуу, Эвтэйхэн дуу, Нийтийн гэж 5 ангилж болох эсвэл дууг ерөнхий багцаар нь гурав ангилж болмоор санагдана. Нэгд: Яруу найрагтай, Хоёрт: Шүлэгтэй, Гуравт үгтэй дуу. Энэ ангилал хамгийн хялбараар дууг дүгнэх ангилал юм. Үсгээр толгой холбох бол авьяастай гэхээс илүү боловсролтой хүн хийж чадах ажил. Жишээ нь: Төрийн дуулал. Байгууллагын дуу, аль нэг нутаг усны дуу гэх мэт. Шүлэглэх бол монголчуудын хувьд хэцүү зүйл биш. Толгой сүүл эсвэл утга холбоод ярих нь захын гэрийн эзэгтэйн билиг цэц. Жишээ нь: 'Халуун элгэн нутаг”, "Босоо хийморьтой эр хүн" Яруу найраг гэдэг бол арай л өөр зүйл. Үгийн, утга санааны, гүн ухааны тунг тохируулсан гэж нэг талаар хэлж болохууц. Жишээ: Бадраа. Дагвадоржийн дуунууд.

Нэгэн зүйл:

'Ааваа зорино" дуу: . Усны толио царцахын цагт... гэсэн мөр байна Тос ус хоёрын ялгаа бол царцах, хөлдөх юм Тос хэзээ ч хөлдөхгүй. ус царцахгүй ... Гүйгүүл морь“ дуу: ...Эхийнхээ хээлэнд зарагдсан унага гэж байна. Хээл гэдэг чинь унага шүү дээ .. ''Богд хан уул" дуу:      Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ . , Амалгаа сайн гаанс ч юм шиг ээ. гэсэн мерүүд бий

Хазаар. гаанстай адилхан уул байна гэж төсөөлөхөд бэрх л дээ. “Толин хул" гэдэг дуунд:   Толин хулын            тоосонд хийморь

зүггүй наадам эндээс харахад хийморь ч байхгүй,  зүг ч байхгүй болчихож байгаа хэрэг.  Ийм логик алдаатай дуунууд олон

 

Шүлэг Б.Лхагвасүрэн. хөгжим: Б.Магсаржав 'Зүүдэн бороо" гэдэг дуу.

Тооныг нь элбэж өргөсөн гэртээ

Тормойж суух чинь хэзээ юм бол доо...

Тооныг нь элбэж өргөсөн гэртээ гэхээр хамтдаа барьсан гэсэн санаа байна.  Гэтэл:Тормойж суух чинь хэзээ юм бол доо... гэхээр өнөө хамт байсан хүн нь алга болчихоод байна

 

 Шүлэг Ц.Бавуудорж хөгжим: Г Гэрэлсайхан ‘ Зүүдлэн жаргах амраг" гэдэг дуу

.. Харцыг чинь санаад би уяран дурсдаг

Хацрын туяанд дуулан сэргэдэг.  гэсэн мөр байна. Харцыг чинь санаад Би уяран дурсдаг гэхээр санан дурсаж байгаа санаа. Хацрын туяанд дуулан сэргэдэг гэхээр хажууд нь хүрээд ирчихсэн  болно. Дараагийн бадаг нь мөн ийм байна.

Галбирыг чинь санаад би энлэн дурсдаг

Гарын чинь сайханд зөөлрөн суудаг...

 

Шүлэг: Ш.Бадарчийн, хөгжим: Ё.Сүхбаатар "Мартагдашгүй хайр" гэдэг дуунд.

Хонгор багын зангаараа хайранд минь эргэж мөнхрөхгүй шүү дээ...” мартагдана гэсэн санаа байхад дараагийн мөр нь .Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дзэ гэхээр огт мартахгүй гэсэн санаа гараад ирнэ.

 

Шүлэг: Ү Хүрэлбаатар, Д.Цэнджав, Ш.Гүрбазар. хегжим Л.Балхжав "Хайрын дээд хань минь" гэдэг дуу:

...Халуун мөрийг чинь түшиж явъя

Хайруу хатууг ханиараа би чинь туулья.. гэсэн дахилтын мөр байна Уг нь хатуу бүхнээс чамайгаа хамгаална гэсэн санаагаар бичсэн байх, Гэвч эсрэгээрээ болчихож. Энэ голыг завиараа гатална, элсэн цөлийг тэмээгээрээ туулъя гэдэгтэй адил юм.

 

Шүлэг: Ш.Гүрбазар хөгжим: Ё. Сүхбаатар “Санаанд илхэн хань" гэдэг дуу.

Гэр баганадсан бүлийнхзэ өрхийг үүрээр татсан.. Гэр багандсан бүл  гэж чухам юуг хэлээд байгаа, бүлийнхээ өрхийг татна .. гэдгийг юу гэж ойлгох нь бүү мэд.

 

Шүлэг: Ш.Гүрбазар. хөгжим. Ё. Сүхбаатар “Хайрын совин" дуу. .Дэгдэн ирдэг салхин үгүйсэн болбол Тэнгэрийн шувуухай хаанаа ч жиргэх билээ салхигүй л бол шувуу жиргэх аргагүй юм шиг санаа гарсан байхад дараагийн мөр нь ..Гандахын онгонд наран үгүйсэн болбол Газрын элгэн дээр юундаа ч гуних билээ . Наран байгаа учраас гуниглаад байгаа юм шиг санаа гарч байна. Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Энд зөвхөн нэр алдартай хүмүүсээс ганц хоёрыг жишээллээ.

 

Нэгэн зүйл:

Д.Ганбаатар зохиосон "Сэтгэлийн үг” хэмээх дуу:          Хөөтэй хөлстэй хорвоод хязгааргүй цэцэглэсэн дурлалаас .. Ийм

маягаар хорвоог нүгэлтэй, хяслантай ззргээр хараасан, үзэн ядсан дуу маш олон байгаа Газар дээрээ гишгүүлж, агаараараа амьсгалуулж. усаараа ундаалж байгаа орчлон, ертөнц. хорвоо яахаараа нүгэлтзй. хяслантай болоод байгааг ер ойлгохгүй юм Энэ ертөнц дээр нэг л нүгэлтэй амьтан байгаа, тэр нь хүн тГийм болохоор еерсдийнхоө нүгэлийг орчлон ертөнц рүү битгий чихээ ч ээ гэдгийг бүр онцолж хэлмээр байна.

Нэгэн зүйл:

Шүлэг: С.Оюунчимэг, Хегжим М.Булган "Хан шувуу" дуу.

...Буцлаа ч ирлээ ч надад хоргодсон хан шувуу Буулаа ч нислээ ч чамайг хайрласан хатан шувуу...

Хан шувууг зохиогч эр хүний төлөөлөл болгож авчээ... гэтэл хатан шувуу гээд серөөд ороод ирсэн мөр байна.

 

Шүлэг: Ш.Сүрэнжав, хөгжим Г.Тэрбишийн хөгжим: 'Тольтой мөнгөн эмээл" дуу.

...Тоостой тоостой замаараа Товолзуулж л явлаа Тольтой мөнгөн эмээлээ

Гялалзуулж л явлаа . Эмээл гялалзах уу. эзэнгүй эмээл, морь юмуу гэмээр ойлголт төрөхөөр байна.

'Хайрлаарай'

. Нууж унагасан нулимсыг минь хайрлаарай

Намрын цагаан манангаар  арчиж хайрлаарай.   нулимас ус. .манан ус шүүдээ. Усыг усаах яаж арчих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Харахад цагаан манан байхаар цагаан даавуутай адил сэтгэсэн мэт харагдана  Ийм дуу ч олон байгаа.

Нэгэн зүйл:

Шүлэг: Ринчингийн Чойном Хөгжим: Ц.Бат-Очир “Мөрөөдлийи дуу" хэмээх дуу.

Ингэж дурсан суугаа Их хайрын буруу юу....  гэж бичжээ. Түүнээс хойш л хүмүүс хайр буруугүй. сэтгэл буруугүй гэх мэтээр маш олон дуу бичжээ. Дөч хүрээд денгөж амс. тавь хүрээд тавьж хүрт хэмээх Чингис хааны билиг сударт бий...

 

Шүлэг: Д.Дашдондов. Хөгжим Н.Чулуунхүү "Дуутай хорвоо"

Гучин насны ганзага атгаад Гуравхан жүнз гээд гуйвав даа хө..

,,,Дөчин насны дөреө жийгээд Дөревхөн жүнз гээд даврав даа хө...

.. Тавин насны даваа өгсөөд

Тухлан суугаад таална шүү дзэ хө гэх мэт дуунуудыг хуулбар гэх үү өөр байна гэх үү?

 

Нэгэн зүйл

Бүтэн бадгаар хуулбарласан дуунууд: “Сайхан хангайн буга". 'Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” "Заллага" зэрэг маш олон дуу ардын дуунаас шууд хуулбарласан байгаа.

 

Нэгэн зүйл:

15,000 орчим дуунаас 1000 орчим дуу шилэгдэж байна. Өөрөөр хэлбэл нүүр улаахгүй  дуулж болох, би дуутай гэж зохиогч нь ярьж “хөөрч” болох 1000 гаруй дуу байна гэсэн үг. Бодит байдал ийм байгаа учраас оюуны өмчийн тухай хөндөхөөс өөр аргагүй болоод байна.

 

 

“Монгол гүүшийн чуулган"-ы тэргүүн Тал бичээч: Да.Жаргалсайхан

 

Харилцах хаяг:          [email protected],   [email protected]         Утас:   96007220

 

Энэ цагт ССАЖЯ-ны соёлын газар. Төрийп хэлнчий зөвлөл. Оюуны өмчийн газар. “Монгол гүүшийн чуулган", Монголын зохиолчдын  эвлэл,  Хөгжмийн зохиолчдын холбоо. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Москап" хамтран ажиллаж байна.

Цаашдаа Боловсролын яам. Шударга өрсөлдөөн зохицуулах газар. Дуурийн театр. Драмын театр болон киноны уран бүтээлчид. сэтгүүлч, урлагийн ажилтан бэлтгэдэг мэргэжлийн сургуулиуд зэрэг газруудтай хамтран ажиллах шаардлагатай байгаа